ОХУ-ын олигарх, өндөр албан тушаалтнуудад АНУ хориг тавьжээ | News.MN

ОХУ-ын олигарх, өндөр албан тушаалтнуудад АНУ хориг тавьжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.07-нд нийтлэгдсэн

ОХУ-ын олигарх, өндөр албан тушаалтнуудад АНУ хориг тавьжээ

ОХУ-ын олигарх, өндөр албан тушаалтнуудад АНУ хориг тавьжээ

ОХУ-ын долоон олигарх болон засгийн газрын өндөр албан тушаалтай 17 хүнд АНУ хориг тавьжээ. Ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүрээллийн хүмүүс болох тэдгээр олигархуудын эзэмшдэг 12 компани болон зэвсэг нийлүүлэгч компани, мөн нэг банкны хөрөнгийг царцаасан байна.

АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин өчигдөр мэдэгдэл гаргахдаа “ОХУ 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсоны хариуд авч буй энэ хориг арга хэмжээ ОХУ-ын авлигын сүлжээнээс олдог ашгийн эх үүсвэрийг хаах зорилготой” гэжээ.  Тэрбээр мөн АНУ-ын энэ хориг бол ОХУ Крымийг өөртөө нэгтгэж, Сирид цэргийн үйл ажиллагаа явуулж буйд авч буй хариу хэмээн мэдэгджээ.

АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин ОХУ-ын Засгийн газрыг кибер хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна хэмээн буруутгасан байна.

Өнгөрсөн сард АНУ ОХУ-ыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцож, өргөн хүрээтэй кибер ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Оросын 19 иргэнд хориг тавьсан юм.

Мөн ИХ Британид болсон химийн халдлагатай холбогдуулан АНУ ОХУ-ын дипломат ажилтнуудыг хөөн гаргасан билээ.

АНУ-аас хориг тавьсан Оросын олигархуудын дунд тэрбумтан, хөнгөн цагааны магнат Олег Дерипаска багтжээ. Түүнийг Трампын сонгуулийн кампанит ажлыг хариуцан ажиллаж байсан Пол Манафорттой холбоотой гэж сэжиглэж байгаа юм.

Мөн Оросын тэргүүн баян гэгддэг Сулейман Керимов багтжээ. Түүний гэр бүлийнхэн Оросын алтны хамгийн том ордыг эзэмшдэг бөгөөд түүний нийт хөрөнгө нь 6.3 тэрбум ам.доллар ажээ.

Мөн Путины хүргэн Кирилл Шамалов, ОХУ-ын Ерөнхий сайд асан Виктор Зубков, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев,  Путины зөвлөх Евгений Школов нарын хөрөнгийн царцаасан байна.

Эх сурвалж:BBC

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-07 103.57.92.237

Азгүй Иванууд алийгаа алдаад ирэхээрээ хувхай Путин Хао-гаа бүлт үсэргэн зайлуулах биз дээ

Avatar

Zochin 2018-04-07 203.91.115.40

Chamd yamar hamaa bnaa.

Avatar

Зочин 2018-04-07 64.119.16.177

Ene ch tom asuudal shu

Avatar

Zochin 2018-04-07 27.219.10.212

Ene amerik odoo oorsdoo hazriin tosnii toloo arabiin ornuudiig orvongooron erguulj ard tumniin yalaa daa odoo hurtel oorsdoo siriin sorog huching sanhuujuulj bgaa biz dee davartsan muu novshnuud ter ih hunii zovlond unagaasniihaa toloo hariuagaa avah tsag ireh bailgui oorsdoo yum bgond gar durj hor nairuuldag aan.busadan bolohgui denduu davraad buh orniig udirdaad bgaan bishuu.

Avatar

Зочин 2018-04-07 202.21.106.168

одоо Оросын бизнесийнхэн, олигархууд Америктай бизнесийн харилцаатай байдаг юмуу, тэд чинь хамгийн мэдрэмтгий, маш овжин зальтай хүмүүс. иймэрхүү хориг ирнэ гэдгийг аль 2,3 жилийн өмнөөс мэдэрчихсэн, хөрөнгө харилцаагаа тасалсан хүмүүс байгаа шд, харилцаатай байдгымаа гэхэд Америкчууд Оросод хөрөнгөө төвлөрүүлж байгаа шд.

Avatar

Zochin 2018-04-07 27.123.212.135

Amerik udahgui ediin zasag ni shaldaa buunaa udahui

Avatar

Алтан 2018-04-07

Мөн донгос воо!

Avatar

Зочин 2018-04-07 43.242.243.44

Америкуудын эцсийн зорилго бол Агуу Орос орныг хэдэн хэсэг хуваагаад энэ их баялгийг нь цөлмөн идэх явдал юм. Харин Оросууд үүнийг ойлгодог учраас эх орноо гэсэн нэгдмэл сэтгэлтэй байдаг. Манайхаас шал өөр. Оросуудыг Америкууд барахгүй ээ. Орос, Хятад хоёрын бүрэн бүтэн байдал бол манай хамгийн том эрх ашиг юм.

Avatar

Luvsan 2018-04-07

Ungas aldahaa bolioch.

Avatar

HM 2018-04-07 92.40.248.81

Хэдэн орос бургер идэх эрхээ хасуулждээ. Самгоноо уугаад болно доо, болно.

Avatar

Зочин 2018-04-07 122.201.22.142

Бургер чинь хор шүү дээ.

Avatar

Зочин 2018-04-07 27.123.214.109

МОНГОЛЫН ОФФШОРЧДЫГ ӨӨРСДИЙГ НЬ БОЛОН ГЭР БҮЛИЙГ НЬ ГАДААДАД ГАРАХЫГ ХОРГИЛОХ ХЭРЭГТЭЙ !!! МӨНГӨӨ ОРУУЛЧИХ ГАРЧ БОЛНО !!!

Avatar

зочин 2018-04-07 66.181.160.50

АНУ сангийн яамны хориг гэдэг ч тоглоом биш дээ … АНУ ын Са- яам гэдэг бараг л , маш их мөнгөтэй хүчны байгууллага шдэ. Энэ яамтай асуудалд орох зүрэхтэй санхүү бизнэсийн байгууллага ,хувь хүн гэж бараг байхгүй дээ ..

Avatar

Зочин 2018-04-07 122.201.22.142

За, сүртэй шд.

Avatar

Зочин 2018-04-07 112.72.14.199

чи хөө хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэдэг санаагаар л бичсэн үү

Avatar

Зочин 2018-04-07 202.55.191.42

Hujaa nar ogt toohgui l bna.ugaasai ted nar dollariig shahaj gargah sonirohdog doo

Avatar

Зочин 2018-04-07 27.123.212.137

ХҮЗҮҮГҮЙ ХУЛ ГАЙЧИЙГ ГЭРИЙН ХОРИОНД ОРУУЛБАЛ ТААРНА !!! ХОР НАЙРУУЛААД САЛАХГҮЙ ЮМ БАЙНА !!!

Avatar

Зочин 2018-04-07 122.201.22.142

461-д

Avatar

Зочин 2018-04-07 27.123.214.124

ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ !!! ЕРӨНХИЙ САЙДАА !!! ОФФШОРЧ ХУЛ ГАЙЧУУДАА ГАДААДАД ГАРАХЫГ НЬ ХОРЬВОЛ ЯАСАН ЮМ БЭ ? ҮГ ОЙЛГОДОГГҮЙ ҮМБҮҮТЭЙ ӨӨРСДИЙНХ НЬ ХЭЛЭЭР ХАРИУЛАХ ХЭРЭГТЭЙ !!!

Avatar

Димтрий Песков 2018-04-07 98.234.233.211

В России нет секса, следовательно нет олигархов…….

Avatar

Зочин 2018-04-07 59.153.113.127

Энэ их тэвдэж байгаагаас нь харахад Америк Путинд арга байхгvй ялагдаад байгаам бн доо!! Путин

Avatar

Зочин 2018-04-07 66.181.160.50

Оросын жирийн ард түмэн Трампд талархаад байгаа юм бишүү …. Ха ха ха ..

Avatar

Зочин 2018-04-07 103.254.120.83

Сайн л биз дээ. Оросын мөнгө америкийн зах зээлээс орос руугаа л буцна биз.

Avatar

Hehe 2018-04-07 202.9.40.141

Orosoos yum avdaggui shd

Avatar

Зочин 2018-04-07 122.201.22.142

Зөндөө юм авдаг юм байна.

Avatar

ану 2018-04-07 66.181.160.28

америк өөрөө луйварчин манайх шиг жижиг улсыг тоохгүй. том гүрнээс л мөнгмйг нь авах гэж оруулахгүй гэсэн биз дээ

Avatar

зочин 2018-04-07 66.181.160.28

Орсууд америк явсан яваагүй өөрсдийн ажилтай хүмүүс .

Avatar

Зочин 2018-04-07 66.181.160.50

В Кремле паника а в народе праздник ….

Avatar

Эхэллээдээ 2018-04-07 202.72.245.203

ОДОО ТЭДЭНД ЕВРОПЫН ХОЛБОО ХОРИГ ТАВЬЧИХБАЛ ТИЙМ ИХ МӨНГӨ ХУЛ ГАЙЛСНЫ ХЭРЭГ ГАРАХГҮЙ НЬ БНА Ш ДЭЭ ТЭГЭХЭЭР ТЭД НӨГӨӨ ХЭРГИЙН ЭЗЭНГЭЭ ЦААШ НЬ ХАРУУЛАХ БОЛОВ УУ?

Avatar

Зочин 2018-04-07 27.123.212.138

МОНГОЛЫН ОФФШОРТОНГУУДАД АНУ , ЕВРОПЫН ХОЛБОО ХОРИГ ТАВЬВАЛ ТААРНА !!! ЭРЭЭН Л ОРНО БИЗ !!!

Avatar

naad amerik baruunii soeltoi deeremchidiig chi burhan geed bodchihijee... 2018-04-07 202.55.191.130

Сэтгэгдэл…amerikuud yu gej tegeh be dee.. zvgeer delhiin bvh daranguilagchid esbel uls oronsoi hulgai hiigchid bvgd angili amerik ochidogoo.. mongiig ni baruunii bank sanhvvgiin baiguulaguud ergeldvvvlij ashig oldogoo. naad baruun amerikuud chin oorsdoo bol jinhene luibarchid baidagaa. irakiin saddam. livi kaddaffi nariin bvh mongo bas ulsiih ni mongiig ogt ogoogui oorsdoo hulgailaad absan ch dee..

Avatar

hi 2018-04-07 202.55.191.130

Сэтгэгдэл…tenegt malaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж