Казакстаны сонирхогчдын боксын холбооны хүсэлтээр 2013 оны боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг тус улсад өгчээ. Казахууд саяхан өсвөр боксчдын ДАШТ-ийг зохион байгуулж, мөн Ази тив дэх Дэлхийн боксын академийн ордонг байгуулж буйн зэрэгцээ AIBA-гийн Wоrld Series Boxing тэмцээнийг анхнаас нь идэвхтэй дэмжин хамтран ажиллаж, Азийн эмэгтэй боксчдын АШТ, AIBA-гийн чуулганыг амжилттай зохион байгуулсан гэх зэргээр олон талт үйл ажиллагаа явуулсан тул 2013 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрх Астанад очих нь тодорхой болжээ.
“Спортын шуудан” сонин