Самбо бөхийн өсвөр үеийн УАШТ Улиастайд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.07-нд нийтлэгдсэн

Самбо бөхийн өсвөр үеийн УАШТ Улиастайд эхэллээ

Самбо бөхийн өсвөр үеийн УАШТ Улиастайд эхэллээ

Монгол улсад Самбо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойн хүрээнд самбо бөхийн барилдааныг сурталчилах, тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн тамирчдаа алдаршуулах, өсвөрийн тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр өсвөрийн үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Завхан аймгийн Улиастай хотод зохион байгуулах гэж байна.

Энэхүү тэмцээнийг Эрдэнэмандал сумын уугуул, бөхийн самбо барилдааны Ази тивийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Дагвын Баянмөнхийн нэрэмжит болгон зохион байгуулж байна.

Тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 10 гаруй байгууллагын 100 гаруй тамирчид хөвгүүд, охидын тус бүр 10 жинд аваргуудаа тодруулна.

Завхан аймгийн Биеийн тамир, спортын газар өнөөдөр нээлтээ хийж буй самбо бөхийн өсвөрийн үеийн УАШТ маргааш өндөрлөнө.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж