Хууль зүйн ойлгомжгүй байдлаас Д.Гантулгын асуудал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Хууль зүйн ойлгомжгүй байдлаас Д.Гантулгын асуудал хойшиллоо

Хууль зүйн ойлгомжгүй байдлаас Д.Гантулгын асуудал хойшиллоо

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцсэн ч шийдвэр гаргаж чадсангүй, тарлаа.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн тайлбараар бол Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дэх заалтыг хүчингүй болгосон нь Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргахад хууль зүйн ойлгомжгүй байдал үүсгэсэн аж. Учир нь УИХ Цэцээс гаргасан дээрх шийдвэртэй холбогдуулж, холбогдох хуульд өөрчлөлт хийх ёстой байсан ч хийгээгүй нь нөлөөлжээ. 

Мөн УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ-д гаргасан байгаа ч хуульд УИХ-ын гишүүн нь бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт  гаргавал Байнгын хороо, УИХ-аар хэлэлцэн, шийдвэрлэнэ” гэсэн зохицуулалт байдаг аж. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргасан нөхцөлд хэлэлцэн шийдвэрлэх хуулийн зохицуулалт бас байхгүй. Иймээс хуулийг тодорхой болгож байж, Прокурорын хүсэлтийг хэлэлцэн, Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэхээс аргагүй нөхцөл үүсчээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж