Зам тээврийн осолд зургаан хүүхэд өртжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Зам тээврийн осолд зургаан хүүхэд өртжээ

Зам тээврийн осолд зургаан хүүхэд өртжээ

              

Замын цагдаагийн албанд дөрөвдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд  1149 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс зам тээврийн ослын 868 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас Нийслэлд 30 хүн гэмтэж, бэртсэн бөгөөд үүний зургаа нь бага насны хүүхэд байсан байна.

Тэдгээр хүүхдүүд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртжээ. Осолд өртсөн хүүхдийн тав нь ганцаараа явж байсан бол нэг нь эцэг, эхийн хамт явж байгаад зам тээврийн осолд өртжээ. Тиймээс бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг эцэг эхчүүд болон асран хамгаалагч нарт анхааруулж байна.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж