УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Тус хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар багтдаг бөгөөд тус дэд хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ахалдаг юм байна.
Тус дэд хорооны хуралдаан хаалттай болж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр оролцож байгаа юм байна. Тус дэд хорооны хуралдааны өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан ч хууль эрх зүйн ойлгомжгүй байдал үүссэн хэмээн тодорхой шийдэлд хүрээгүй юм. Одоо гишүүний халдашгүй байдлын байнгын хороо УИХ-ын гишүүн Д.Гантулгын талаар тодорхой шийдвэр гаргавал Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдах юм байна.
Т.ОД