Б.Пүрэвдорж, С.Одонтуяа нарыг "Чингис хаан" одонгоор шагнажээ

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Б.Пүрэвдорж, С.Одонтуяа нарыг "Чингис хаан" одонгоор шагнажээ

Б.Пүрэвдорж, С.Одонтуяа нарыг "Чингис хаан" одонгоор шагнажээ

Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 28 жилийн ойн баяр өнөөдөр /2018.04.06/ тохиож байна. Ойн баяраа тохиолдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд баярын хурлаа хийсэн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нар “Чингис хаан” одонгоор шагнуулжээ. Тодотгоход, Монгол Улсын Ерөнхийлөгч Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр  “Чингис хаан” одонг гардуулдаг. Тэгвэл Ардчилсан нам ч бас өөрийн нэрэмжит “Чингис хаан” одонг сайчуулдаа гардуулдаг аж. 

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тэмдэглэлт өдөртөө зориулан “Бид олон сорилт, давааг туулан өнөөдрийг хүрч бас нэгэн шинэчлэлийн давалгаагаа эхлүүлээд удаагүй байна. Талцал хуваагдал түүх болон ард хоцорч, улс орны хөгжлийн бодлого боловсруулж,хэрэгжүүлэгч улстөрийн институци хэлбэр рүү эргэлт буцалтгүй шилжсээр байна. Ардчилсан нам тэргүүлэх улс төрийн хүчний байр сууриа хадгалсаар байгаа төдийгүй улс орныхоо бүтээн байгуулалтад бодитой хувь нэмрээ оруулсан олон сайн ажил хийснийг Монголын ард түмэн үнэлсээр буй билээ. Цаашид бүтээн байгуулалт, хүний хөгжил, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх чиглэлээр бодлого, мөрийн хөтөлбөр гаргаж, түүнийгээ бодит ажил хэрэг болгохын төлөө тууштай зүтгэх болно” гэж байр сууриа илэрхийлжээ. 

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж