Д.Гантулгын асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэнэ | News.MN

Д.Гантулгын асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Д.Гантулгын асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэнэ

Д.Гантулгын асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэнэ

МАН-ын бүлэг өнөөдөр /2018.04.06/ ээлжит бусаар хуралдлаа. Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлыг хэлэлцсэн юм.  Бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх  оролцжээ.

УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх санал гаргасныг бүлэг хэлэлцсэн боловч  энэ асуудлыг хэлэлцэхэд хууль, эрх зүйн ойлгомжгүй байдал үүсээд байгаа гэлээ. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын тухай хуулийн 6.9.1-ийг хүчингүй болгосон учраас хуулиар УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэх эрхийг хамтад нь хүчингүй болгосон юм Тиймээс  УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүсэлтийг хүлээж авах хууль эрх зүйн үндэслэлгүй болсон тулУИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог хуралдуулахаар болжээ. Яг одоо Халдашгүй байдлын дэд хороо хуралдах гэж байна. 

Сануулахад, УИХ-ын гишүүдийн зүгээс түдгэлзэх гэх заалтыг нэмэлт өөрчлөлтөөр оруулах асуудлыг дахин хөндөх нь зүйтэй гэж ярилцсан байна.

Т.НОМИН

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2018-04-06 66.181.190.102

Zavharsan+Zavaarsan+Sunjirsan=Uruvdum yum be!

Avatar

Зочин 2018-04-06 103.26.193.35

Өөрийн хүсэлтээр гээд ч огцорч болохгүй болж таарч байна уу.Ингэх юм бол гишүүд юу ч хийсэн хамаагүй юу.

Avatar

Зочин 2018-04-06 182.160.6.24

Түдгэлзвэл том алдаа болно. Гинжин урвал болж Гантулга намтайгаа том хохирол үзнэ.

Avatar

Зочин 2018-04-06 202.179.30.194

манынхан манъякаа авч үлдэхээр шийджээ

Avatar

Зочин 2018-04-06 66.181.189.162

хүрэлсүх барайж суугаа даа. УИХ гишүүн болно гэсэн мөрөөдөл нь будаа

Avatar

Зочин 2018-04-06

DURAKUUD DURGUYD KHUCHGUY GEGCHEER YAJI KHULKHIDAKH WE GEDGEE L BODOOD BAYNA DAA < UKHEJI BAYSAN l******d

Avatar

Зочин 2018-04-06 202.9.40.2

хамгаалж авч үлдэх нь дээ ман

Avatar

Зочин 2018-04-06 202.21.106.108

Хууль гэж гууль болчихсон улс юм даа.Гэмт хэрэг хийсэн ч шүүх хуулийн заалт байхгүй гэнэ үү. Ийм хуулийг та нар өөрсөндөө зориулж гаргаад л суудаг юм уу. Их хурал тараасай.

Avatar

Зочин 2018-04-06 66.181.160.12

ҮХЦ арай дэндэж байнаа. Хүчиндэгчийг хамгаалахын тулд УИХ-ын тухай хуулийн 6.9.1-ийг хүчингүй болгосон байна ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж