Д.Гантулгын асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Д.Гантулгын асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэнэ

Д.Гантулгын асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэнэ

МАН-ын бүлэг өнөөдөр /2018.04.06/ ээлжит бусаар хуралдлаа. Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлыг хэлэлцсэн юм.  Бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх  оролцжээ.

УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх санал гаргасныг бүлэг хэлэлцсэн боловч  энэ асуудлыг хэлэлцэхэд хууль, эрх зүйн ойлгомжгүй байдал үүсээд байгаа гэлээ. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын тухай хуулийн 6.9.1-ийг хүчингүй болгосон учраас хуулиар УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэх эрхийг хамтад нь хүчингүй болгосон юм Тиймээс  УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүсэлтийг хүлээж авах хууль эрх зүйн үндэслэлгүй болсон тулУИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог хуралдуулахаар болжээ. Яг одоо Халдашгүй байдлын дэд хороо хуралдах гэж байна. 

Сануулахад, УИХ-ын гишүүдийн зүгээс түдгэлзэх гэх заалтыг нэмэлт өөрчлөлтөөр оруулах асуудлыг дахин хөндөх нь зүйтэй гэж ярилцсан байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж