Макрон парламентын гишүүдийн тоогоо цөөлнө

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Макрон парламентын гишүүдийн тоогоо цөөлнө

Макрон парламентын гишүүдийн тоогоо цөөлнө

Франц дараагийн сонгуулиас өмнө парламентын гишүүдийн тоог 30 хувиар багасгаж, пропорциональ системээр сонгогдох гишүүдийн тоог 15 хувьд хүргэнэ гэж тус улсын Ерөнхий сайд Эдуард Филиппе мэдэгджээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон сонгуулийн үеэр  “далайцтай өөрчлөлт шинэчлэл” явуулах, сонгогчдод өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд 2022 оны парламентын сонгуулийн өмнө гишүүдийн тоог 577-404 болгож, Сенатын гишүүдийн тоог 348-244 болгож бууруулахаар төлөвлөж байна.

Макроны институтийн болон үндсэн хуулийн шинэчлэл явуулах амлалт түүнийг сонгуульд ялалт байгуулахад хүргэсэн ч түүний засгийн газар одоо олон эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Макроны амласан шинэчлэлийг явуулахын тулд Францын засгийн газар Сенатын танхимаас зөвшөөрөл авах шаардлагатай юм. Гэвч сөрөг хүчнээр удирдуулсан Сенат Макроны төлөвлөгөөнд хориг тавьсан учраас засгийн газар зөвшилцөх арга зам хайж байгаа юм.

Эх сурвалж: Guardian

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж