Пак Гын Хэ шүүх хуралд оролцохоос татгалзжээ | News.MN

Пак Гын Хэ шүүх хуралд оролцохоос татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Пак Гын Хэ шүүх хуралд оролцохоос татгалзжээ

Пак Гын Хэ шүүх хуралд оролцохоос татгалзжээ

Өнгөрсөн онд албан авлига, албан тушаалаа урвуулан ашигласан дуулиан шуугианаар албан тушаалаасаа огцорсон БНСУ-ын ерөнхийлөгч  асан Пак Гын Хэгийн шүүх хурал удаан хойшлогдсоны эцэст өнөөдөр  Сөүл хотын төвийн дүүргийн шүүхэд болж, шүүхээс түүнд  24 жилийн ял оноож, 18 тэрбум воны торгууль ноогдуулжээ. Экс ерөнхийлөгчийг 2017 оны гуравдугаар сард баривчлан хорьсноос хойш нэг жил гаруйн дараа болсон шүүх хурлыг БНСУ-ын телевизээр шууд дамжуулан үзүүлж байна.

Пак Гын Хэг авлига, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг 16 хэрэгт буруутгаж, прокурорууд түүнд 30 жилийн хорих ял төлөвлөсөн юм. 2013 онд БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсон Пак Гын Хэ бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө огцорсон ерөнхийлөгч төдийгүй авлигын хэрэгт холбогдсон улсын гуравдахь төрийн тэргүүн болж байгаа юм.

Пак Гын Хэ авлига, албан тушаалаа урвуулан ашигласан дуулиан 2016 оны арванхоёрдугаар сард БНСУ-ын парламентад түүнд итгэл үзүүлэх эсэх санал хураалт явуулахад хүргэсэн. Түүнийг  2017 оны гуравдугаар сард Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр огцруулсан билээ. Шүүгч ялын тогтоолыг уншиж танилцуулсан боловч Пак Гын Хэ шүүх хуралд өөрийн биеэр оролцоогүй гэнэ. Үндсэн хуулийн цэц түүнийг урьдчилан хорих төвд хорих хугацааг зургаан сараар сунгасныг эсэргүүцэж, Пак Гын Хэ аравдугаар сараас хойш эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд оролцохоос татгалзсан юм. 

Пак Гын Хэг албан тушаалаа урвуулан ашиглаж, томоохон бизнесийн компаниудаас авлига авч, найзынхаа нэрээр ашгийн бус хоёр сан байгуулсан,

  • Өөрийн найз Чой Сүн –силийн эзэмшдэг компанитай гэрээ байгуулахад “Hyundai Motor” компанид шахалт үзүүлсэн,
  • Өөрийн найзын ашгийн бус санд долоон тэрбум воны хандив өгөхийг  “Lotte Group”-ээс шаардсан,
  • Харилцаа холбооны “KT”-г Чой Сүн –силийн дотны найзыг ажилд авахыг ятгасан,
  • Ган үйлдвэрлэгч “POSCO” компаниас  Чой Сүн-силийн эзэмшдэг “The Blue K” компанитай гэрээ байгуулахыг шаардсан,
  • Самсунг корпорацаас эрх мэдлээ урвуулан ашиглаж, 1.6 тэрбум вон авч, найзынхаа ашгийн бус санг ивээн тэтгэсэн,
  • “CJ Group”-ийн дэд ерөнхийлөгчийг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан,
  • Улсын нууцтай холбоотой 47 баримт бичгийг өөрийн найз Чой Сүн-силд дамжуулсан зэрэг 16 хэргээр яллажээ.

Эх сурвалж: Yonhap

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

шонх 2018-04-06 112.72.14.172

УЛС ТӨРГҮИ ШҮҮХ ГЭЖ БАИХГҮИГ Л ХАРУУЛЖ БАИГААМ үзмэрчийн үгэнд итгэж ХОИДУУДАД ЦӨМДҮҮЛХЭЭ ШАХСАНЫ ГОРЫГ АМСЧ БАИГААМ. солонгос үндэстэнг үгүи хийх шахсан хүүхэн дээ ХУДЛАА ГЭВЭЛ ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ХОИДОО ЯАЖ АРГАДАЖ БАИГААГААР ТАИЛБАРЛАГДАНА эдийн засгаа бодоод АИСАН Ш ДЭЭ хам хэрэгтэн САМСУНГЫН ЗАХИРАЛЫГ СУЛЛАСНААР Л ХАРАГДАНА долоон зүил заалт бол ӨНГӨЛӨН ДАЛДЛАЛТ ТӨДИЙ ЮМ үндэсний эрх ашгаа үзмэрч-д даатгуулсан тул буруутаи этгээд болохгүидээ яадаг юм ХАРИН МАНАИД БОЛ ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ НЭР ТӨРӨӨ ХЭН УНАГАНА ТЭР БОЛ ҮНДЭСНИЙ БААТАР БОЛДОГТОО Л ЭМГЭНЭЛ НЬ ОРШДОГ ЮМ ядаж дивтаат болохыг мөрөөдөгч нар дандаа үндэсний нэр төр эрх ашгаа нулмиж баидгаар харагдана ТЭГЭЭД СОНГУУЛЬД ЯЛАХЫГ НЬ ЯАНА ГЭЭ

Avatar

zocin 2018-04-06 202.179.25.235

Ёстой хөөрхийг хэлмэгдүүллээ дээ. Америкийн колони улс учраас америкийн үгэнд орчихоор ерөнхийлөгч л хэрэгтэй байж л дээ. муусайн өмхий америкийн толгойлогчид

Avatar

bugd suuna! 2018-04-06 74.82.35.62

ingej yalladag bol ch manaihan huigaaraa shorondoh yum bna daa. kkkkk

Avatar

Зочин 2018-04-06 66.181.183.96

Арчаагүй солонгосууд хөөрхий энэ эмэгтэйг ингэх гэж горыг нь амсана даа

Avatar

санал байна 2018-04-06 122.201.21.231

Солонгосын шүүгч, прокуроруудыг, Хятадын цагдаа нарыг 6 сарын хугацаатай урьж авч ирэн шийдэж чадахгүй байгаа Стандарт банк, Оюутолгой, Эрдэнэтийн 49 %, оффшорын , Зоригийн зэрэг ээдрээтэй хэргүүдийг богино хугацаанд шударгаар шийдүүлье, ардын өмч хөрөнгийг аваад зугтаасан этгээдүүдийг баривчлан ирүүлж шударга шүүхээр ялыг нь эдлүүлье, бид шийдэж чадахгүй асуудал дээрээ гадны зөвлөхүүдийг өчнөөн сая доллараар хөлсөлдөг туршлагатай билээ, бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг байхаа

Avatar

Аав нь 2018-04-06 150.129.140.75

Улс төрийн өшөө авалт

Avatar

Зочин 2018-04-06 112.72.14.199

улс төрийн өшөө авалт гэж байхгүй л дээ …тэгэхдээ дэлхий дээр нэг хий үзэгдэл тэнээд л яваад байгаам уу даа

Avatar

Аав нь 2018-04-06 150.129.140.75

Улс төрийн өшөө авалт

Avatar

Ard 2018-04-06 67.81.182.161

Abilgal ogson,absan bugd yltai baih ystoi,daramtalsan bol bichleg,duug ni huraaj shuuhed barimtaar ogch hand,barimt mash chuhal,gutgej bolohgui

Avatar

Зочин 2018-04-06 112.72.14.18

Монголын чадваргүй, юм үзээгүй юм шиг хулгайлж иддэг авилгачдын дэргэд, женко т[Хориотой Үг]тэй рекетчин улс төрчдийн дэргэд найздаа хулхидуулсан зүгээр л өөрийн мэдэлгүй болсон авгайн хэрэг юу ч биш бн. Монголын улс төрчдийг яг ингэж ухаж шалгавал хүн биш араатнаас дор зүйлүүд илэрнэ. Цадахаа мэдкү [Хориотой Үг] шуналын тулмууд. Улсаа худалдсан юм үзээгүй угийн гуйлгачин юмнууд бсн нь илт бдг

Avatar

Зочин 2018-04-06 202.9.40.2

Зүйлэг авгай байсан л даа. Өөрийн гэсэн толгойгүй. Бусдын хоморгонд орсон нь гарцаагүй.

Avatar

Зочин 2018-04-06 202.179.26.153

Энэ жагсаалт чинь манай ИХ-ын гишүүд болоод төрийн албаны ажилтаны өдөр тутмын ажилын хуваарийг гаргачихсан юм биш үү

Avatar

Зочин 2018-04-06 202.179.26.153

Энэ бол манай авилгалч нарын дэргэд юу ч биш бноо. Манайхан бол хэдэн зуун тэрбумаар ярина шүү дээ . Тэр ажилд авахыг , гэрээ байгуулахыг ,хандив өгөхийг ятгах энэ тэр бол ердийн хэрэг. Энэ зэрэг бол манай улсын төрийн байгууллагын өдөр тутмынх нь үүрэг чиглэл болчихсон юм шүү дээ .Үүнийгээ бүүр төрийн албаны ажил гээд нэрлэчихсэн Бас тэр улсын нууц задруулах бол бас л хэн дуртай нь хийж л байдаг ажил .Хөнжилдөө хуулиа засна аа бас болоогүй . Их гоёоо .Сайхан юм аа улс орон төр засаг нь иргэдээ гэж боддог дээшээ гарсан нь улс орноо боддог хариуцлагатай, шударга улсууд , жаахан болохгүй байгаа нэгийгээ ингээд л шийтгэчихдэг. Манайхан бол нэг нь ингэсэн гэвэл үлдэх амьтан байхгүй бүгдээрээ чирэгдэнэ дээ.Хэзээ ингэдэг болох болоо

Avatar

зочин 2018-04-06 122.201.24.208

Ял, тргууль оноолоо гээд шуух хурал болж бна гээд учир нь олдохгуй орчуулга бна.

Avatar

Зочин 2018-04-06 59.153.113.42

Авлига өгсөнийг бус зөвхөн авсныг шийтгэх хэрэгтэй. Тэгвэл авлига бараг л байхгүй болно. Авсан учраас буруутай болно. Өгсөн тал нь ерөөсөө падгүй. Авлига бол төрийн албан тушаалтантай холбоотой хэрэг болохоос жирийн хүмүүст хамаагүй хэрэг. Жирийн хүмүүс өөрт ашигтай шийдвэр гаргуулахын тулд мөнгө өгөх гэж оролдож болно. Харин эрх мэдэлтэй албан тушаалтан тэр мөнгийг нь авах ёсгүй л юм. Монголд бол хоёуланг нь шийтгэчихдэг. Үүнээс болоод илэрдэггүй. Рио Тинто Баярцогтод мөнгө өгсөн нь буруу биш Баярцогт авсан нь буруу хэрэв үнэхээр тийм юм болсон бол.

Avatar

Зочин 2018-04-06 202.70.34.146

Жирийн хүмүүс өөрсдөө мөнгө өгье гэхгүй л дээ. Харин ажлыг нь хааж боогоод ирэхээр бизнесийн байгууллага их алдагдал хүлээх юм уу дампуурахгүйн тулд өгөхөөс өөр аргагүй болдог.

Avatar

Жээнко шороо овоолж ялнааа 2018-04-06 64.119.21.191

Чой бол енее цагийн ЗИКА юм…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж