Пак Гын Хэ шүүх хуралд оролцохоос татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Пак Гын Хэ шүүх хуралд оролцохоос татгалзжээ

Пак Гын Хэ шүүх хуралд оролцохоос татгалзжээ

Өнгөрсөн онд албан авлига, албан тушаалаа урвуулан ашигласан дуулиан шуугианаар албан тушаалаасаа огцорсон БНСУ-ын ерөнхийлөгч  асан Пак Гын Хэгийн шүүх хурал удаан хойшлогдсоны эцэст өнөөдөр  Сөүл хотын төвийн дүүргийн шүүхэд болж, шүүхээс түүнд  24 жилийн ял оноож, 18 тэрбум воны торгууль ноогдуулжээ. Экс ерөнхийлөгчийг 2017 оны гуравдугаар сард баривчлан хорьсноос хойш нэг жил гаруйн дараа болсон шүүх хурлыг БНСУ-ын телевизээр шууд дамжуулан үзүүлж байна.

Пак Гын Хэг авлига, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг 16 хэрэгт буруутгаж, прокурорууд түүнд 30 жилийн хорих ял төлөвлөсөн юм. 2013 онд БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсон Пак Гын Хэ бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө огцорсон ерөнхийлөгч төдийгүй авлигын хэрэгт холбогдсон улсын гуравдахь төрийн тэргүүн болж байгаа юм.

Пак Гын Хэ авлига, албан тушаалаа урвуулан ашигласан дуулиан 2016 оны арванхоёрдугаар сард БНСУ-ын парламентад түүнд итгэл үзүүлэх эсэх санал хураалт явуулахад хүргэсэн. Түүнийг  2017 оны гуравдугаар сард Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр огцруулсан билээ. Шүүгч ялын тогтоолыг уншиж танилцуулсан боловч Пак Гын Хэ шүүх хуралд өөрийн биеэр оролцоогүй гэнэ. Үндсэн хуулийн цэц түүнийг урьдчилан хорих төвд хорих хугацааг зургаан сараар сунгасныг эсэргүүцэж, Пак Гын Хэ аравдугаар сараас хойш эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд оролцохоос татгалзсан юм. 

Пак Гын Хэг албан тушаалаа урвуулан ашиглаж, томоохон бизнесийн компаниудаас авлига авч, найзынхаа нэрээр ашгийн бус хоёр сан байгуулсан,

  • Өөрийн найз Чой Сүн –силийн эзэмшдэг компанитай гэрээ байгуулахад “Hyundai Motor” компанид шахалт үзүүлсэн,
  • Өөрийн найзын ашгийн бус санд долоон тэрбум воны хандив өгөхийг  “Lotte Group”-ээс шаардсан,
  • Харилцаа холбооны “KT”-г Чой Сүн –силийн дотны найзыг ажилд авахыг ятгасан,
  • Ган үйлдвэрлэгч “POSCO” компаниас  Чой Сүн-силийн эзэмшдэг “The Blue K” компанитай гэрээ байгуулахыг шаардсан,
  • Самсунг корпорацаас эрх мэдлээ урвуулан ашиглаж, 1.6 тэрбум вон авч, найзынхаа ашгийн бус санг ивээн тэтгэсэн,
  • “CJ Group”-ийн дэд ерөнхийлөгчийг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан,
  • Улсын нууцтай холбоотой 47 баримт бичгийг өөрийн найз Чой Сүн-силд дамжуулсан зэрэг 16 хэргээр яллажээ.

Эх сурвалж: Yonhap

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж