2018 онд шинээр баригдах авто замуудтай танилц | News.MN

2018 онд шинээр баригдах авто замуудтай танилц

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

2018 онд шинээр баригдах авто замуудтай танилц

2018 онд шинээр баригдах авто замуудтай танилц

Авто замын салбарын хаврын ажил эхэлж байгаатай холбогдуулан өнөөдөр /2018.04.06/ Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ 2018-2019 онд хийгдэх салбарын бүтээн байгуулалтын талаар танилцуулж, замын компанийнханд үүрэг чиглэл өглөө.


Авто замын салбарт  2018  онд улсын төсөв, гадаадын  зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгөөр есөн чиглэлийн 556.2 км авто замын  барилгын  ажлыг шинээр эхлүүлж,11 чиглэлийн 863.9 км авто замын барилгын ажлыг  он дамжин хэрэгжүүлж, нийт 15 байршилд төмөр бетонон  болон модон гүүрийн  барилга, их засварын ажил, хоёр байршилд  нүхэн гарцын барилгын ажлыг  эхлүүлэхээр төлөвлөжээ.

Яамнаас энэ онд  1000 орчим км замыг улсын  комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. 2018 онд  хоёр том ажил хийгдэж байгаагийн нэг нь гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто зам. Одоогоор ажлын явц 56.6 хувьтай явагдаж байна. Харин хоёр дахь нь төр, хувийн хэвшлийн хөрөнгөөр Баянхонгор –Говь-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг концессоор удахгүй эхлүүлэх аж. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүх аймгийн төвүүдийг нийслэл  хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах зорилтын хүрээнд авто замын салбарт 2018 онд шинээр эхлүүлэх томоохон төсөл, арга хэмжээнээс дурдвал:

Улсын төсвийн хөрөнгөөр

  • Гурванбулаг –Хишиг-Өндөр чиглэлийн авто замын төгсгөлийн 22 км хатуу хучилттай авто зам

  •  Баян –Өлгий аймгийн төвийн 10.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил

  •  Баянхонгор-Арвайхээр чиглэлийн огцом эргэлтийн 4.4 км замын трассыг өөрчлөх хатуу хучилттай авто замын барилгын ажил

Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр

  • Азийн авто замын  сүлжээний АН-4 чиглэл  буюу Баруун босоо тэнхлэгийн Ховд-Баян-Өлгий  чиглэлийн 163.9  км авто замын барилгын ажил

  • Баянхонгор Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто зам

  • Тосонцэнгэл  Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто  зам

  • Улаанбаатар Хөшигийн хөндийн  олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.1 км  хурдны авто зам

  •  Төр хувийн хэвшлийн хөрөнгөөр Сонгино-Хяргас  нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км авто  замын барилгын ажлыг  он дамжин хийгдэж байна.

Төр хувийн хэвшлийн хөрөнгөөр

  • Говь-Алтай, Ховд аймгийн төвийг нийслэл хоттой холбох Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7  км авто зам

  • Увс аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвар

  • Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км авто замын барилгын ажил

  • Дашинчилин-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум чиглэлийн 120 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг тус  тус эхлүүлэх аж.

Дээрх төсөл хөтөлбөрийг 2018-2019 онд хэрэгжүүлснээр холбогдоогүй үлдсэн баруун таван аймаг буюу Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн төвүүд 2020 он гэхэд  нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдож, улсын чанартай авто замын сүлжээний 50 гаруй хувь нь буюу 7720 км хатуу хучилттай авто замтай болох юм.

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-06 103.26.195.205

Увс аймгийг ховд аймагтай авто замаар холбох хэрэгтэй !!!

Avatar

Зочин 2018-04-06 217.43.204.233

Зам барих яах вэ? Замаа хийхээсээ өмнө ус зайлуулах инженерийн шугам сүлжээгээ маш зөв сайн тавихгүй бол хичнээн их хөрөнгө мөнгө хаяаад дорхноо эвдэрнэ. Өөрсдөө чадахгүй бол гадна дотноос яг энэ чиглэлийн мэргэжилтэн авч зөвлөгөө авах хэрэгтэй. Уул нь "Олон Улсын Вальютын Сангаас" мэргэжилтэн зөвлөх авч байхаар ийм өнөөдөр бидэнд хэрэгцээтэй салбартай хүн авч ажилуулах хэрэгтэй байгаа юм даа.

Avatar

Зочин 2018-04-06 202.21.103.86

налайхын зам яасан бэ

Avatar

Зочин 2018-04-06 150.129.142.33

ЧАНАР ЧАНАР БАС ДАХИН ЧАНАР !

Avatar

zochin 2018-04-06 112.72.14.189

налайх,налайх,налайх

Avatar

Зочин 2018-04-06 76.102.231.26

Хөдөө аймгуудад зам тавилаа л гэдэг, нийслэлтэй холболоо л гэдэг. Яг яваад үзэхээр дандаа дутуу байдаг юм билээ. Зарим зам нь ч замгүйгээсээ ч доор болчирсон байдаг. Үүнийг хэн ч хариуцахгүй.

Avatar

Зочин 2018-04-06 76.102.231.26

Хөдөө аймгуудад зам тавилаа л гэдэг, нийслэлтэй холболоо л гэдэг. Яг яваад үзэхээр дандаа дутуу байдаг юм билээ. Зарим зам нь ч замгүйгээсээ ч доор болчирсон байдаг. Үүнийг хэн ч хариуцахгүй.

Avatar

Sonnen 2018-04-06 66.181.185.180

Тийм шүү Налайхын зам яаж ч бодсон эхний эрэмбэнд хийгдэх ёстой ажил. Дараа нь Дархан – Улаанбаатар. Баруун тийшээ зам барихгүй бол Увс town, Ховд town улам л томроно. Гэхдээ л эдийн засаг нийгмийн хувьд Налайх, Дархан нэн тэргүүнд байх ёстой.

Avatar

Зочин 2018-04-06 112.72.14.76

Эхлээд Налайх Дарханы замаа тавяа тэр хязгаарын замууд яах вэ увсынхан УБ Дарханаар дуурсэн нуугээд ирсэншдээ

Avatar

Зочин 2018-04-06 103.9.91.40

УБ Дарханы замыг 4 эгнээтэй болгож сайжруулах төсөлийг өнгөрсөн 3 сард засгийн газраас цуцалсан. Учир нь АН-н төсөл байсан учир. Уул нь төвийн хойд бүсийн нягтрал ихтэй газруудыг холбох магистрал гол зам байсан.

Avatar

Зочин 2018-04-06 202.179.27.22

Ха ха. Бүгдийг нь хийчихвэл 2 жил юу ч хийхгүй байж байгаад ганц ухасхийгээд АН-с илүү гарчих юм байна гээч.

Avatar

Иргэн 2018-04-06 202.70.34.70

Дандаа баруун аймгийн замууд байна. Хүн амын тал хувь нь амьдарч байгаа УБ-ынхаа замыг нэг сайхан болгооч. Өдөрт хэдхэн машин явдаг, зарим өдөр явдаггүй /өвөл/ баруун алс аймгийн замыг дараа нь мөнгөтэй болохоороо барих санал дэвшүүлж байна. Барих нь бол зөв.

Avatar

Иргэн 2018-04-06 183.177.98.182

Хөдөө амьдарч байгаа хүмүүс хүн биш юмуу. Өдөрт хэдхэн машин явдагийг чи яаж мэдэж байна. Увс-УБ хооронд өдөрт 2 автобус /80 хүн/ байнга явж байна. Зам тавигдаад сайхан болчвол бүүр ч их хүн зорчино шүү

Avatar

kkk 2018-04-06 73.200.185.179

erguu har dagz mine vnen yum helj baina, sain bod…..

Avatar

Зочин 2018-04-06 66.181.184.207

Налайхын зам яасан бэ. Хотын хажууханд байж явахын аргагүй нидрүүлэг болсон замаа янзлаачээ

Avatar

kkk 2018-04-06 73.200.185.179

mungu iig ni idchihsen shde songuulid, odoo uur tuslamj haij baigaa

Avatar

зочин 2018-04-06 112.72.14.83

Налайхын зам басл худлаа болсон уу. Аль эсвэл мартаад орхичихвуу. Салбах хариуцсан сайд ни Ийм орон гаран байхаар бид хэнд итгэж юу бодож амьдрах болж байнаа. ажил амлалт зөрөөд байвал ажлаа өгсөн нь дээрдээ.

Avatar

Зочин 2018-04-06 202.21.106.166

zam tavichuul songuuliar heleh uggui bolchino

Avatar

зочин 2018-04-06 122.201.24.208

Увс аймгийн тевийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэлийн тевийн 4 замын уулвар гэнээ. 4замын уулзвар холбочихдог болж бна уу.

Avatar

Зочин 2018-04-06 150.129.142.236

Одоо наад худлаа хуцахаа больчих. Барьж дууссан хойно нь тэртээ тэргүй тагилцчихна.

Avatar

Зочин 2018-04-06 103.10.23.233

news.mn site bol mongol heliing buzarlan gutaagch

Avatar

Зочин 2018-04-06 27.123.214.106

Энэ сэтгүүлч хүүхэн өөрийгөө хэн гэж боддог болоо ??? Монгол хэлний өгүүлбэр зүйн утгаа мэдэхгүй . Гэртээ байдаг илжигээ харааж загнаж байгаа мэт сонсогдож байна." Автозамуудтай танилц" гэнэ үү ???
"Автозамуудыг танилцуулж байна " гэж бич дээ.Сэтгэхүйгүй сэтгүүлч минь. Толгойгоо сэтгүүл за.

Avatar

Иргэн 2018-04-06 150.129.140.253

Налайхын зам барина гэж хэдэн жил худлаа амалж бнаа энэ зам яачихваа

Avatar

Зочин 2018-04-06 202.131.233.10

UB-Darhani zam haana bna aa aa aa

Avatar

Зочин 2018-04-06 202.131.250.130

СӨНӨЖ БАЙГАА УЛС ЗАМААР ЯАДАГ ЮМ

Avatar

Зочин 2018-04-06 202.55.191.130

alga boldoo

Avatar

Зочин 2018-04-06 202.21.106.152

nalaihiin zam yagaad bhgui bna aa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж