Өнөөдөр Монголын шигшээ талбайн эзэдтэй тоглоно

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Монголын шигшээ талбайн эзэдтэй тоглоно

Өнөөдөр Монголын шигшээ талбайн эзэдтэй тоглоно

Арлын орон Филиппин улсад зохион байгуулагдаж буй шайбтай хоккейн Ази тивийн Challenge Cup тэмцээнд оролцож буй Монголын улсын шигшээ баг өнөөдөр тэмцээнийг зохион байгуулагч орон Филиппинтэй 3-р тойргийн тоглолтыг хийх гэж байна. Монгол улсын шигшээ баг Сингапурыг 5-3, Кувейтийг 13-0 харьцаатай хожиж тэмцээнийг 6 оноотой Тайландын шигшээ багийн хамтаар тэргүүлж байгаа. Монгол улсын шигшээ багийн Филиппинтэй хийх тоглолт Улаанбаатарын цагаар 19:00 цагаас болно.

А.Мэргэн дасгалжуулагчтай, Н.Мишигсүрэн ахлагчтай Монгол улсын шайбтай хоккейн шигшээ баг 11 жилийн түүхтэй Азийн Challenge Cup тэмцээнд 8 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд 2013, 2014, 2015, 2016 онуудад хүрэл медаль хүртэж байсан бол өнгөрсөн онд Тайландын Бангкок хотноо болсон тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан юм.

Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүн: дасгалжуулагч А.Мэргэн

Хаалгач:

  • №1 Б.Мөнхболд
  • №2 Б.Баатархүү

Хамгаалагч:

  • №4 З.Батгэрэл
  • №10 Б.Болдбаяр
  • №12 Э.Энхсүх
  • №16 Б.Батбаясгалан
  • №22 Г.Тамир

Довтлогч:

  • №5 Э.Мөнхзаяа
  • №6 И.Гэрэлт
  • №8 Б.Эрдэнэсүх
  • №9 Ц.Шинэбаяр
  • №11 Ч.Батбилгүүн
  • №14 Ж.Баярсайхан
  • №15 Д.Мөнгөнхуяг
  • №17 И.Алтангэрэл
  • №18 Н.Мишигсүрэн багийн ахлагч
  • №19 П.Батзаяа
  • №22 Э.Энх-Амгалан
  • №24 Б.Цэрэнбалжир
  • №38 Э.Чулуунзориг

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж