Монголын Үндэсний бөхийн холбоо шүүхэд ханджээ

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Монголын Үндэсний бөхийн холбоо шүүхэд ханджээ

Монголын Үндэсний бөхийн холбоо шүүхэд ханджээ

Монголын Үндэсний бөхийн холбооны наймдугаар “Их Эе” хурал гуравдугаар сарын 24-ний өдөр болж, нийт хуралд оролцох 200 төлөөлөгчөөс 153 нь мандатаа авч хуралдсан. Энэхүү хурлаар холбооны тэргүүн, цэцдийн зөвлөлийн дэд тэргүүн, гишүүдийг сонгосон. 

 

Гэтэл өнөөдөр Монголын Үндэсний бөхийн холбоо буюу өнгөрсөн онд ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулж сонгогдсон төлөөлөгчид мэдээлэл хийж, МҮБХ-ны шинэ удирдлага болох Б.Бат-Эрдэнийг хууль бусаар сонгогдсон гэж үзэв. Харин тэднийг хууль бус тамга гаргаж, олон нийтийг төөрөгдүүлж байгаад сэрэмжлүүлэх үүднээс Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ. Энэхүү хууль бус ажиллагааг зогсоохоор Монголын Үндэсний бөхийн холбооноос шүүхэд хандаад байгаа аж.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж