Ерөнхийлөгч Х.Баттулга МСНЭ-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Х.Баттулга МСНЭ-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга МСНЭ-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон дэд ерөнхийлөгчид, Удирдах зөвлөлийн зарим гишүүдийг хүлээн авч уулзлаа. МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, 2018 онд Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 105 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Үндэсний сэтгүүл зүйн 105 жилийн ойн бүтээлч ажлууд” хөтөлбөрийг гарган үе шаттайгаар хэрэгжүүлж байгаагаа дуулгалаа.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч ба Сэтгүүлчид” уулзалтыг зохион байгуулах, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлуулах, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хууль санаачлах, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Интернэт технологид суурилсан олон нийтийн сүлжээн дэх мэдээллийг зохицуулсан хууль санаачлах зэрэг Монгол Улсын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт нэн тулгамдаад буй хууль, эрхзүйн асуудалд онцгой анхаарал хандуулж, дэмжиж ажиллахыг танаас хүсч байна” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “МСНЭ-ээс хамтран ажиллах санаачлага гаргаж байгаад таатай байна. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилчдын мэдлэг боловсролд анхаарал хандуулах, сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэх боломжтой” хэмээв.

Эх сурвалж: МСНЭ-ийн Ажлын алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж