Пак Гын Хэ-д 24 жилийн ял оноолоо | News.MN

Пак Гын Хэ-д 24 жилийн ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Пак Гын Хэ-д 24 жилийн ял оноолоо

Пак Гын Хэ-д 24 жилийн ял оноолоо

БНСУ-ын Сөүл хотын төв дүүргийн шүүх ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг хэлэлцээд түүнд 24 жилийн хорих ял оноожээ. Шүүх хурлыг телевизээр шууд дамжуулан хүргэж байгаа бөгөөд шүүхийн шүүгч ялын тогтоолыг танилцуулсан. БНСУ-ын ерөнхийлөгч  асан Пак Гын Хэг бизнесийн магнатуудаас авлига авсан дуулиан нэг жилийн өмнө дэгдсэнээс хойш түүнийг албан тушаалаас нь огцруулж, урьдчилан хорих төвд хорьж байсан билээ. БНСУ-ын прокурорууд түүнийг томоохон бизнес эрхлэгчдээс олон сая ам.долларын хахууль авсан 18 хэргийг шалгаж, түүнд 30 жил шоронд хорих ял төлөвлөсөн байна. Шүүх хурал дахин хэдэн цаг үргэлжлэх ажээ.

БНСУ-ын ерөнхийлөгч авлигын хэрэгт орооцолдсон дуулиан шуугиан Солонгосын нийгмийг цочроож,  авлигач улс төрч, элитүүдийг  эсэргүүцсэн жагсаал цуглаан гарсан. Харин БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ өөрийгөө ямар ч буруугүй, харин улс төрийн өшөө авалтын золиос болсон гэж үзэж байгаа юм.

Тэрбээр аравдугаар сараас хойш өвчтэй гэдэг шалтгаанаар шүүх хуралд оролцохоос татгалзаж, шүүх хурлыг хойшлуулсан гэнэ.

Эх сурвалж: Koreatimes

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-06 202.21.124.130

sain baina sain etsgiin neriig neg barj idleedee ene huuhen yu yu geeed bailaa odoo shorondoo hataj uhehdee bolj sain baina

Avatar

Зочин 2018-04-06 202.21.106.163

Солонгосын үсрэнгүй хөгжлийн нууц энэ шүү дээ. Хууль шүүх хэн бүхэнд тэгш үйлчилдэг. Шударга ёс тогтсон. Хууль дээдлэх арга зүй бүх шатанд тогтсон учраас энэ улс ингэж суга хөгжиж чаджээ. Бидэнд Солонгосчуудаас сурах юм их байна.

Avatar

з 2018-04-06 66.181.191.10

солонгосууд бол хэвийн бус сонин хүмүүс ш тээ одоо байж байгаа хойд солонгосийг л харалдаа

Avatar

Зочин 2018-04-06 93.26.122.49

Монголын төрийг 17 чингэлэг спиртийг ус болгодог төмөр замын хэрэгтэн, ерөнхийлэгч ,газрын наймаачин гэх хочтон их хурлын дарга, зодоонч хэцүү нэртийн хаалгыг татаж явсан ерөхий сайд удирдаж байгаа гэхлээр үнэхээр ой гутаж , тэдгээр нь бодлого, санаа нэгдэж хүчээ төвлөрүүлж нэгдсэн бодлогоор улс ороныхоо хөгжил , ард түмнийхээ амьдралыг сайжируулах асуудлаа шийдэх эрмэлзэлгүй өөр өөрийхөө тоглолт хийж байгаагаас олигтой үр дүнд хүрэхгүй ард түмэн хохирсоор байна. тэднийг шуудайд хийсэн үхэрийн эвэр шиг юм сонгосон иргэд бас буруутай.өдөө хаясан чулуу өөрийн толгой дээр унадаг гэдэгчлэн одоо цалин тэтгэвэр нэмэхгүй байна, амьдрал доротойд байна гэж гомдолоод нэмэргүй шүүдээ

Avatar

дорж 2018-04-06

Яанадаа…

Avatar

Зочин 2018-04-06 202.21.106.146

Ач санадаггүй хөгийн ард түмэн, түүхэндээ Монголчуудын боол болж байсан, японы эрхшээлд олон жил болсон. Ядуу амьдралаас гаргаж өгсөн хүнийхээ охиныг ингэж тамлаж байхаар алчихгүй дээ. Солонгосчуудын АНУ-ын бодлогоор л ийм юм хийж байгаа адгийн шаарууд гэдгээ харууллаа. Бахархаад байх юм алга.

Avatar

Зочин 2018-04-06 202.179.26.153

Энж хүүхний хийсэн гээд байгаа хэрэг манай авилгачдын хажууд юу ч биш бналээ . Энэ зэргийн хэрэг бол манай гишүүд , дарга , хурган дарга , цаашлаад төрийн албаны хэнбугайн ч өдөр тутмынх ажилын хуваарь болмоор юм харагдаж бналээ

Avatar

Төсөвт дарамт учруулсан хууль бус барилгуудыг нураая! 2018-04-06 202.9.40.2

Энэ жилийн хамгийн том бүтээн байгуулалтын ажлаар ЗЦГын дэргэд баригдах гүүрэн замыг нэрлэж болохоор байна. Гэхдээ барьж чадвал шүү дээ. Ингэж хэлсний учир нь уг гүүрэн замын сураг сонсогдож эхэлмэгц л ажил нь гацаж мэдэхээр болсонтой холбоотой. Уг гүүрэн замыг барьснаар замын түгжрэл тодорхой хувиар буурна гэж мэргэжилтнүүд хэлж буй юм. Тиймээс ч иргэд олон нийт маш их дэмжиж байгаа юм. Түгжрэхийн зовлонг өдөр бүр мэдэрдэг нийслэлийнхний хувьд "Сайхан замтай болж түгжрэл бага ч гэсэн буурвал хоёр сар машин унахгүй байж чадна" гэж ярьцгааж байна. Харин хотын "том" дарга нар нь өөрсдөө уг ажилд саад болж хүндрэл учруулж эхэлжээ. Тодруулбал, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, нийслэлийн ХМОНХХ-ийн дарга тв5 сурвалжлагч Э.Дагиймаа нарын хууль бус барилгууд гүүрэн зам барих ажилд ихээхэн саад учруулж байгаа аж. Угтаа бол тэд нийслэлд өнгө үзэмж нэмэх бүтээн байгуулалтын ажлыг хоёр гараа хөлтэйгөө өргөөд дэмжих ёстой баймаар. Тэр бүү хэл уг ажлыг хэрэгжүүлэх ёстой хүмүүс. Гэтэл тэдний эзэмшлийн хууль бус барилга болох ЗЦГ-ын дэргэдэх өндөр барилга болон Home plaza дэлгүүрийн барилга зам тавих ажилд саад болохоор байгааг зураг дээрээс харж болно. Нэгэнт баригдсан барилгыг нурааж чадахгүй учир тойруулж зам тавих нь. Хэрвээ тэдний барилга байгаагүй бол гүрэн зам тавих ч шаардлагагүй юм. Хотын хөгжилд садаа бологч 60 тэрбумын гэгдэх Ц.Сандуй, түүнтэй хамтрагч Нийслэлийн ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа нар нийслэл хотын иргэдийн эрхийг зөрчиж буйд хэн хариуцлага хүлээлгэх ёстой вэ?.

Avatar

зочих 2018-04-06 202.9.41.196

хууль үйлчилдэг, шударга ёс тогтсон улс орон сайхан юмаа. монгол хэзээ ийм болох бол ?

Avatar

Зочин 2018-04-06 188.166.25.25

Хойд Солонгосын тагнуулуудын хийж байгаа ажил. Удирдагч нарын [Хориотой Үг] хийж байгаад эзэлж авах гэж байгаа юм.

Avatar

gan 2018-04-06 112.72.11.122

Ard mumend avilga ugcj garsan,mongoliin hugjiliig olon 10 jileer uhraasan, ard irgediin suseg bishreliig ashiglan handiv nereer ih mungu zavshsan songuuliin ued mashintai mungu taraah gej baigaad garduulsan unagan bagiin hulgaich Jenkog shuuh heregtei

Avatar

Зочин 2018-04-06 115.187.89.71

Ddd

Avatar

Зочин 2018-04-06 182.160.35.153

эрдэнэтийн 49 хувь луйврын хэрэг бол 100 жил ял өгөх хэрэг юм байна.

Avatar

Зочин 2018-04-06 202.21.106.108

Нэг эмэгтэйд дааж давшгүй ял оноосноороо Солонгосын шүүх шударга харагдах гэж жүжилэж байна. Солонгосын шүүх манайхаас илүү авилгалд идэгдсэн байх талтай.Энэ эмэгтэйг гэм зэмгүй гэдгийг цаг хугацаа харуулна.

Avatar

Зочин 2018-04-06 202.9.40.2

монгол ц.цогцолмаа

Avatar

Зочин 2018-04-06 66.181.176.29

Ял шийтгэл гарцаагүй байх нь чухал болохоос хатуу чанга байх нь чухал биш гэдэг аксиом зарчим байдаг!!! Солонгосууд гэм хийсэн Ерөнхийлөгчөө хариуцлагад татсан нь сайн хэрэг боловч ингэж хэт хатуурхах нь хүний мөс чанар муутайн шинж байхаа!!!!!

Avatar

Зочин 2018-04-06 202.9.40.2

хийсэн хэрэгтээ тохирсон ял авах нь хуульд нийцнэ энд хатуурхах зөөлдөх тухай яриа байх боломжгүй

Avatar

Зочин 2018-04-06 110.70.52.131

Та нар юу ч мэдэхгүй бж битгий мөөрцгөө. Наад хүүхэн чинь авилга авсан нь тогтоогдоод өөрөө ард түмнээсээ уучлалт гуйсан. Бас [Хориотой Үг] шашинтай холбогдсон, тэр шашны найзаараа аавынхааа сүнстэй холбогддог байсан, 200 гаруй хүн амь үрэгдсэн усан онгоцны ослын үеэр үсээ янзлуулахын тулд 10 цаг салонд өнгөрөөж хэрэг шийдвэрлэх явцыг удаашруулсан гээд хамаг юм нь ил болсон. Солонгосчуудын ихэнх нь наадханд чинь маш дургүй.
Битгий яадгаа алдсан Монголтойгоо харьцуулаад бай

Avatar

батаа 2018-04-06 202.131.243.190

С.Баяр, Ц.Элбэгдорж нарыг хорих хэрэгтэй

Avatar

Mongol 2018-04-06 103.57.92.104

Эвлүүлэг байна гээд л гүрийдэг газар шд

Avatar

Зочин 2018-04-06 203.91.115.41

ганц бие авгай тэр их мөнгөөр юу хийхэв дор нь ажиллаж байсан нөхдүүд хийсэн байхаа

Avatar

Зочин 2018-04-06 217.43.204.233

Энэ муу амьтанг ингэж байхаар, Баярцогтод 24 жилийн ял оноож шийтгэх хэрэгтэй. Тэгэхийн бол дараа дараагийн хүмүүс сургамж болно.

Avatar

Зочин 2018-04-06 203.91.119.58

Эмгэнэлтэй юмаа. энэ хүүхэн ганцаараа тэр их мөнгөөр яах вэ дээ. ёстой улс төрийн өшөө авалт гэж энэ бх даа.

Avatar

Zagdaa 2018-04-06 87.79.199.34

Manaid ingeed shalgaad shuudeg shudarga shuuhtei boloh ymsan deer bgaa umhuursen tarhaitai erguu ulsiin baylagiig zarj bayjsan lalaruuduig bugdiin shorond hiih ymsan

Avatar

Зочин 2018-04-06 182.160.4.122

Сөрөг хүчин нь байсан нөхдүүд нь өшөө хонзонгоо энэ бүсгүйгээс авч байгаа юм байнаа.

Avatar

Зочин 2018-04-06 59.153.113.42

Ял авсан юмуу аваагүй юмуу?

Avatar

Зочин 2018-04-06 27.123.212.140

Uur niigemd bol manai hed bugd deele numruh bailaa

Avatar

Зочин 2018-04-06 64.119.16.149

Түүний тойрч хүрээлсэн хэдэн мөнгө идсэн пальдагнуудаас болж унасан Пак Гын Хэ буруугүй Гол ял нь далайд живсэн сургуулийн хөлөг онгоцтой холбоотой

Avatar

Odoo 2018-04-06 202.21.106.162

Genko l uldej bn

Avatar

Зочин 2018-04-06 108.208.122.34

Элбэгдорж Сайханбилэг Баярцогт хамгийн түрүүнд баригдах хүмүүс Дээр нь Бадамжунай Миеэ Сандуй нар

Avatar

Зочин 2018-04-06 99.203.143.104

женко бол эх орноосоо урвасан хэргээр дээд хэмжээ авах юм байна.

Avatar

Иргэн 2018-04-06 202.70.34.146

Шударга шүүгчидтэй, жинхэнэ ардчилсан улс ч мундаг юмаа. Монголын дарга нарын идсэн уусныг тэд нараар шүүлгэвэл МАНАН-ийн толгойд байсан болон байгаа амьтдаас үлдэх хүн байгаа болов уу?

Avatar

Зочин 2018-04-06 203.91.119.58

Сайханбилэг Баярцогт гэлтгүй Баяр, Зоригт, Элбэгдорж Батболд зэргийг бүгдийг нь хорих хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-04-06 43.242.242.59

Манай улс энэ жишгээр үлгэр аваад Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг яллаж хорих хэрэгтэй. энэ хоёрын улсад учруулсан хохирол нь хөдөлгөөнгүй байхад хууль хяналтын нөхөд яаж ч чадахгүй болов уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж