Пак Гын Хэ-д 24 жилийн ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Пак Гын Хэ-д 24 жилийн ял оноолоо

Пак Гын Хэ-д 24 жилийн ял оноолоо

БНСУ-ын Сөүл хотын төв дүүргийн шүүх ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг хэлэлцээд түүнд 24 жилийн хорих ял оноожээ. Шүүх хурлыг телевизээр шууд дамжуулан хүргэж байгаа бөгөөд шүүхийн шүүгч ялын тогтоолыг танилцуулсан. БНСУ-ын ерөнхийлөгч  асан Пак Гын Хэг бизнесийн магнатуудаас авлига авсан дуулиан нэг жилийн өмнө дэгдсэнээс хойш түүнийг албан тушаалаас нь огцруулж, урьдчилан хорих төвд хорьж байсан билээ. БНСУ-ын прокурорууд түүнийг томоохон бизнес эрхлэгчдээс олон сая ам.долларын хахууль авсан 18 хэргийг шалгаж, түүнд 30 жил шоронд хорих ял төлөвлөсөн байна. Шүүх хурал дахин хэдэн цаг үргэлжлэх ажээ.

БНСУ-ын ерөнхийлөгч авлигын хэрэгт орооцолдсон дуулиан шуугиан Солонгосын нийгмийг цочроож,  авлигач улс төрч, элитүүдийг  эсэргүүцсэн жагсаал цуглаан гарсан. Харин БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ өөрийгөө ямар ч буруугүй, харин улс төрийн өшөө авалтын золиос болсон гэж үзэж байгаа юм.

Тэрбээр аравдугаар сараас хойш өвчтэй гэдэг шалтгаанаар шүүх хуралд оролцохоос татгалзаж, шүүх хурлыг хойшлуулсан гэнэ.

Эх сурвалж: Koreatimes

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж