Дэлхийд анх удаа мэдрэлийн өвчтэй гахай “төрүүлжээ”

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Дэлхийд анх удаа мэдрэлийн өвчтэй гахай “төрүүлжээ”

Дэлхийд анх удаа мэдрэлийн өвчтэй гахай “төрүүлжээ”

Дөрвөн жилийн хичээл зүтгэлийнхээ үр дүнд хятад эрдэмтнээр удирдуулсан олон улсын судалгааны баг анх удаа ген өөрчлөх /CRISPR/Cas9/ болон биеийн эсийн бөөм шилжүүлэн суулгах технологи ашиглан хантингтоны өвчний генийг гахайнд амжилттай суулгажээ. Ингэснээр хүн төрөлхтөнд шинээр үүсэн бий болж буй мэдрэлийн өвчин эмгэгийг нарийн шинжилж, хантингтон, зөнөх өвчин зэргийг анагаах боломж бүрдэж байгаа аж. Түүнчлэн ийм өвчтэй амьтнаар дамжуулан эмийн үр дүнг харах, сайжруулах, эмчилгээний төлөвлөлт зэргийг боловсруулах гэнэ. Тус судалгааны үр дүнг өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд “Эс” онлайн сэтгүүлд хэвлүүлжээ.

Дашрамд дурдахад, хантингтон нь тархинд байх мэдрэлийн эсийн эмгэгийн улмаас үүсдэг түгээмэл бус удамшдаг өвчин гэнэ. Цаг хугацаа өнгөрөх тусам ухаан санаа доройтож, булчингаа удирдахаа больж, улмаар үхэлд хүргэдэг байна.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж