Зорчигч тээврийн нэгтгэл шүүхэд хандана гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Зорчигч тээврийн нэгтгэл шүүхэд хандана гэв

Зорчигч тээврийн нэгтгэл шүүхэд хандана гэв

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын тухай ташаа мэдээлэл гарч байгаад хариулт өгөхөөр өнөөдөр тус нэгтгэлийн Эв нэгдлийн үйлдвэрчний хорооноос мэдээлэл хийлээ. Үүний дараа мөн тус газрын Захиргаа удирдлага, хүний нөөцийн албаас тайлбар өглөө.

Зорчигч тээврийн нэгтгэлийн Эв нэгдлийн үйлдвэрчний хорооны дарга Ц.Ариунбаатар болон гишүүд, жолооч Ц.Өлзийтогтох, Д.Мөнх-Эрдэнэ, Б.Баярмаа, Д.Төртогтох нарын төлөөлөл дараах мэдээллийг өглөө.

Н.ТӨРБАТ НИЙГЭМД ХУДАЛ МЭДЭЭЛэл ТАРААЖ БАЙГААГАА ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ

Зорчигч тээврийн нэгтгэлийн ажилчид Эв нэгдлийн үйлдвэрчний хороог байгуулаад нэг жил болж байна. Энэ хугацаанд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Хорооны зүгээс зорчигч тээврийн 1, 2, 3-р баазын 500 гаруй ажилчдын эрх ашгийг хамгаалан ажиллаж байна. Жилийн хугацаанд хийсэн ажилтай тайлангаа үр дүнтэйгээр танилцуулах хэмжээнд хүрлээ. Манай хамт олон биднийг дэмжиж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байдаг. Цаашид нийслэлийн тээврийн газар болон смарт картын хамт олонтой хамтран ажиллахад бэлэн байгаа. Н.Төрбат нийгэмд худал мэдээллийг дахин дахин тарааж байгаагаа зогсоох хэрэгтэй. Энэ үйлдлээ зогсоохгүй бол өөр арга хэмжээ байгаа шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Бид сарын өмнө хотын захиргаанд хотын тээврийн талаар саналаа өгсөн. Ажилчдын цалин хассан гэсэн гомдол хийгээгүй. Н.Төрбатын зүгээс ташаа мэдээллийнхээ талаар тайлбар хийх байх гэсэн юм.

 


ТЭТГЭВЭРТ ГАРСАН ИРГЭД ТЭТГЭМЖЭЭ ХУУЛИЙН ДАГУУ АВСАН

Үүний дараа Зорчигч тээврийн нэгтгэлийн хүний нөөцийн албаас мэдээлэл хийлээ.

Байгууллагаас шинээр байгуулагдсан Эв нэгдлийн үйлдвэрчний хороотой хамтран ажиллаж байна. 3-р баазын үйлдвэрчний эвлэлийн дарга байсан П.Баттулга хоёр жил цалин аваагүй гэсэн ташаа мэдээллийг өглөө. Энэ хүн найман хүүхэдтэй гэдгийг та бүхэн олон мэдээллээс харсан байх. П.Баттулга 2002 оноос хойш жолоочоор ажиллаж байгаад 2015 онд Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга больё гэж өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Гэхдээ энэ ажлыг дөрвөн сар хийгээд мөн жолоочийн ажлаа хийе гэж дахин хүсэлт гаргаж, эргэж ажилдаа орсон. Тиймээс энэ хүн хоёр жилийн хугацаанд цалингаа авсан нь баримтаар байна. Харин 2017 оны зургадугаар сараас ямар нэгэн тайлбаргүйгээр ажил тасалсан байдаг. Мөн тэтгэвэрт гарсан иргэд тэтгэмжээ хуулийн дагуу авсан гэдгийг хэллээ.

Зорчигч тээврийн нэгтгэл нь 2017 онд 32 ажилтан хууль журмын дагуу тэтгэвэрт гарч 11 сая хүртэлх төгрөгийн тэтгэмж авсан гэдгийг ОНӨААТҮГ-ын Захиргаа удирдлага, хүний нөөцийн дарга Б.Дуламсүрэн нэмж хэлсэн юм. Өнгөрөгч лхагва гаригт Үйлдвэрчний эвлэлийн төв байранд тус байгууллагын үйлдэрчний эвлэлийн дарга Н.Төрбат, “Автобус 3” компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга П.Баттулга нар хэвлэлийн хурал зарлаж, тус байгууллагыг ажилчдынхаа цалинг үндэслэлгүй халж, тэтгэвэрийн мөнгийг олгохгүй зэрэг мэдээлэл тараасныг өнөөдөр буруутгасан юм.  

Хэвлэлийн бага хурал зарласан Н.Төрбат гэгч нь тэтгэвэрт гарсан бөгөөд өнгөрсөн намар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн даргын сонгуульд өрсөлдсөн ч ялагдсан гэдгийг хэлэв. Тус байгууллагын удирдлагууд дээрх хэвлэлийн хурал зарласан хүмүүсийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн болохоо өнөөдрийн хурлаар хэлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж