Оросын тэрбумтны нууц амраг биеэ үнэлсэн хэргээр ял сонсч магадгүй

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Оросын тэрбумтны нууц амраг биеэ үнэлсэн хэргээр ял сонсч магадгүй

Оросын тэрбумтны нууц амраг биеэ үнэлсэн хэргээр ял сонсч магадгүй

Секс дасгалжуулагч хэмээн өөрийгөө нэрлэсэн Оросын тэрбумтны экс нууц амраг Анастасия Вашукевичид Тайландад биеэ үнэлсэн хэргээр ял төлөвлөжээ. Тэрбээр сарын өмнө Тайландад баривчлагдсаныхаа дараа Америкийн сэтгүүлчдэд өөрийг нь суллагдахад тусалбал ОХУ-ын өндөр албан тушаалтнууд болон Трампын сонгуулийн кампанит ажлынхантай холбоотой мэдээлэл өгнө хэмээн мэдэгдэж шуугиан тарьсан билээ.

Тайландын Паттаяа дахь цагдаагийн газрын дарга хурандаа Апичай Кробпечийн мэдэгдсэнээр Беларус гаралтай Анастасия Вашукевич болон өөр хэд хэдэн хүнийг Тайландад биеэ үнэлсэн, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан хэргээр баривчлан ял төлөвлөж байгаа ажээ. Хэрэв Анастасия Вашукевич буруутай нь тогтоогдвол хоёроос зургаан жил шоронд хоригдох болон 40,000 бат буюу 1280 ам.долларын торгууль төлөх юм байна.

Тайландын цагдаа нар мөн тэднийг бичиг баримт хуурамчаар үйлдэж, визний зөрчил гаргасныг тогтоосон байна. Гэвч тэд энэ хэргээ хүлээхгүй байгаа ажээ. Анастасия Вашукевич өөрийгөө Оросын тэрбумтан Олег Дерипаскагийн нууц амраг хэмээн зарласан нь барууны хэвлэл мэдээллийн анхаарлыг татсан юм. Учир нь Олег Дерипаска Трампын сонгуулийн кампанит ажлыг удирдсан Пол Манафортын бизнесийн зөвлөх байсан билээ.

Анастасия буюу Настя Рыбкаг Трамп-Оросын элитүүдтэй холбоотойг нотлох мэдээлэл өгнө хэмээн мэдэгдсэний дараа CNN агентлагийн сэтгүүлчид Тайландад очиж түүнтэй уулзжээ.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж