2013 оны арваннэгдүгээр сард Хятад улсын дарга Ши Жиньпин “Ядуурлыг устгаж ард түмнээ сайхан амьдруулж хамтаараа баян чинээлэг болох нь социализмын үндсэн уриа, ХКН-ын хамгийн гол зорилт юм” гэж тэмдэглэсэн юм.
2020 он гэхэд Хятад улсыг ядуурлаас гаргана гэж ХКН-ын 19-р их хурлаас заасан бөгөөд энэ оны эхээр Ши Жиньпин хөдөө нутгаар ядууралтай тэмцэх ажлын явцыг шалгаж явахдаа энэ ажлыг улам эрчимжүүлж, ядуу нутгийн гүнд орж ажиллахыг үүрэг болгожээ.
ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятад улсад ядуурлыг бууруулах ажил шийдвэрлэх шатандаа орсныг Хятадын Төрийн Зөвлөлийн Ядуурлыг бууруулах албаны дарга Лю Юнфү сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглэсэн байна.
Тэрээр “2012 оны эцсээр Хятадад 98 сая ядуу хүн байсан бол 2017 оны эцэс гэхэд 30 сая ядуу хүн үлдсэн гэдэг статистик гарчээ. Энэ нь жилд дунджаар 13 сая хүн ядуурлаас гарсан гэсэн үг, сүүлийн 5 жилд ядуу тосгоны тариачдын цэвэр орлогын нэмэгдэл нь тус улсын нийт тосгоны тариачдын цэвэр орлогын нэмэгдлээс 2.5%-аар илүү байлаа” гэжээ.
2018 оны гуравдугаар сарын 7-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Лю Юнфү хэлсэн үгэндээ “Ядуурлаас ангижрахын тулд бусдад дулдуйдан ангайж суух биш шаргуу суралцаж, өөр өөрийн авьяас чадвар, давуу талаа хөгжүүлэх ёстой” гэж тэмдэглэжээ.
Эх сурвалж: Хятадын Ардын өдрийн сонин