УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2018.04.06/ 14.00 цагт зарлагдсан боловч одоогоор эхлээгүй байна. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байна. Учир нь бүлгийн дарга хурал зарласан ч хэлэлцэх асуудлаа гишүүдэд тайлбарлаагүй аж. Иймд УИХ-ын зарим гишүүн Д.Гантулгын бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцэх байх гэж таамаглаж байгаагаа хэвлэлийнхэнд хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон асуудлаар прокуророос яллагдах тогтоол ирүүлснийг өнөөдөр /2018.04.06/ гардаж авсан гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр өөрийн бүрэн эрхээс түтгэлзэж, шалгуулахаар төлөвлөж байсан ч хууль эрх зүйн хувьд бүрэн эрхээсээ түтгэлзэх боломжгүй тул өргөдлөө түр хойшлуулаад байсан юм. Тэгвэл одоо УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг нэг тийш болгохоор төлөвлөж байгаа бололтой.
Мөн МАН-ын бүлгийн хуралдааны дараа УИХ-ын Тусгай хяналтын байнгын хороо хуралдаж магадгүй гэсэн мэдээлэл байна.
Т.НОМИН