Малайзын Ерөнхий сайд парламентаа тараахаа мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Малайзын Ерөнхий сайд парламентаа тараахаа мэдэгдлээ

Малайзын Ерөнхий  сайд парламентаа тараахаа мэдэгдлээ

Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак маргааш дөрөвдүгээр сарын 7-нд парламентаа тарааж, 60 хоногийн дотор бүх нийтийн сонгууль явуулна хэмээн мэдэгджээ. Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлан явуулсны дараа тэрбээр телевизээр хэлсэн үгэндээ парламентыг тараахыг  хаан Султан Мухаммэд зөвшөөрсөн хэмээжээ.

Малайзын сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн товыг хараахан зарлаагүй байгаа гэнэ. Парламентыг тарааснаас хойш хоёр сараас дээшгүй хугацаанд бүх нийтийн сонгуулийг явуулдаг билээ.  Малайзын сонгогчид бүх нийтийн сонгуулиар Төлөөлөгчдийн танхимын 222 гишүүнийг сонгох юм.

Малайзын тусгаар тогтносон жаран жилийн хугацаанд одоогийн Ерөнхий сайд Нажиб Разакийн тэргүүлдэг Нэгдмэл Малайзын үндэсний байгууллага (UMNO) нам эрх баригч Барисан үндэсний эвсэл (BN)-тэй хамтран бүх сонгуульд ялалт байгуулж ирсэн. Сүүлд 2013 онд болсон бүх нийтийн сонгуулиар Барисан үндэсний эвсэл нийт сонгогчдын тал тэн хагасын саналыг авч Төлөөлөгчдийн танхимын 222 суудлын 133-ыг эзэлсэн юм.

Эх сурвалж: Xinhuanet.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж