Ерөнхийлөгчийн цомыг Нэшвилл хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн цомыг Нэшвилл хүртлээ

Ерөнхийлөгчийн цомыг Нэшвилл хүртлээ

Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (ҮХЛ) буюу NHL-н улирлын тоглолт өндөрлөхөд 1-2 тоглолтууд үлдээд байгаа бөгөөд Стэнлийн цомын төлөөх плэй-оффын тоглолтууд эхлэхэд бэлэн болж байна.

Нэшвилл Предаторс багийн энэ улирлын сүүлчийн аялан тоглолт нь Вашингтон хотын Вашингтон Капиталс баг байлаа. Вашингтон Капиталс багийн талбайд болсон тоглолтонд зочин баг Нэшвилл Предаторс багийн ялалтаар өндөрлөсөн. Нийт 7 гоол орсон тус тоглолтонд Нэшвилл Предаторс багаас К.Смит 2 гоол, Р.Йоси 1 гоол, 1 гоолын дамжуулалт өгсөн бол Р.Йохансен мөн 1 гоол оруулж багаа ялалтанд хөтөлсөн юм. Харин талбайн эздээс Е.Кузнецов 2 гоол, А.Овечкин 1 гоол оруулсан байна.

Ийнхүү Нэшвилл Предаторс баг Вашингтон Капиталс багийг талбайд нь 4-3 харьцаатай хожисноор улирлын 81 тоглолтонд 52 хожил байгуулж 115 оноотой болж Ерөнхийлөгчийн цомын эзэн боллоо. Нэшвилл Предаторс багийнхаа түүхэнд анх удаагаа Ерөнхийлөгчийн цомыг хүртэхдээ сүүлийн 2 улирлын Ерөнхийлөгчийн цомын аварга Вашингтон Капиталс багийг хожиж энэхүү болзлыг хангаж байна. Үүнээс гадна багийнхаа түүхэнд анх удаагаа дивизионы аварга цолыг хүртэж байна. NHL-н Ерөнхийлөгчийн цом бол 31 багуудаас хамгийн өндөр оноо авсан багийн хүртдэг цом юм.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж