Дүүргүүдийн газрын алба амралтын өдөр ажиллана | News.MN

Дүүргүүдийн газрын алба амралтын өдөр ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Дүүргүүдийн газрын алба амралтын өдөр ажиллана

Дүүргүүдийн газрын алба амралтын өдөр ажиллана

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа тавдугаар  сарын 1-ний өдөр дуусгавар болно. Үүнтэй холбоотойгоор дүүргүүдийн Газрын албаны ачаалал эрс нэмэгдэж байгаа учраас дөрөвдүгээр сарын дуустал бямба гариг бүр 09.30-16.30 цаг хүртэл ажиллана.

Гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлөх хуулийн хугацаа дуусч байгаа болон иргэдийн газартай холбоотой хүсэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан ийнхүү амралтын өдөр ажиллаж байгаа юм байна. Ингэснээр иргэд ажлын өдөр цаг заваа алдалгүй амралтын өдөр харьяа дүүргийнхээ газрын албанд хандаж, өөрийн газартай холбоотой хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой болж байна.

Т.ОД

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-06 103.26.193.56

Эзэмшиж байсан газрын нь хэмжээ өөрчилөгдөхөар өмчилж болдоггүй юм гэнээ Энэ үнэн юмуу?

Avatar

зочин 2018-04-06 64.119.27.119

Газраа өмчлөх ухаанаа олоогүй жирийн иргэд 5 сарын 1-нээс хойш хохироод
үлдэх юм бна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж