Дүүргүүдийн газрын алба амралтын өдөр ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Дүүргүүдийн газрын алба амралтын өдөр ажиллана

Дүүргүүдийн газрын алба амралтын өдөр ажиллана

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа тавдугаар  сарын 1-ний өдөр дуусгавар болно. Үүнтэй холбоотойгоор дүүргүүдийн Газрын албаны ачаалал эрс нэмэгдэж байгаа учраас дөрөвдүгээр сарын дуустал бямба гариг бүр 09.30-16.30 цаг хүртэл ажиллана.

Гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлөх хуулийн хугацаа дуусч байгаа болон иргэдийн газартай холбоотой хүсэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан ийнхүү амралтын өдөр ажиллаж байгаа юм байна. Ингэснээр иргэд ажлын өдөр цаг заваа алдалгүй амралтын өдөр харьяа дүүргийнхээ газрын албанд хандаж, өөрийн газартай холбоотой хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой болж байна.

Т.ОД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж