Ц.Цогзолмаа тойргийнхоо 1200 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ | News.MN

Ц.Цогзолмаа тойргийнхоо 1200 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Ц.Цогзолмаа тойргийнхоо 1200 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ

Ц.Цогзолмаа тойргийнхоо 1200 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн санаачилгаар Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20-р Багануур дүүргийн 3-р хороо гээд нийт долоон хорооны 1200 гаруй тойргийнхоо иргэдэд Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан эмнэлгийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийх аяныг өнгөрсөн 3 дугаар сарын 29-нөөс 4 дүгээр сарын 5 хүртэлх хугацаанд амжилттай өрнүүллээ. Энэхүү аянд Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20, Багануур дүүргийн 3 дугаар хорооны иргэд хамрагдаж, шээс, хэликобактери, С вирусын шинжилгээ, эхо, зүрхний цахилгаан бичлэг хийх зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ авав.

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн тойрогтоо хэрэгжүүлж буй хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах ажлыг эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан иргэдийн зүгээс сайшааж, дахин ийм үр дүнтэй аян өрнүүлэхийг хүсэж буйгаа уламжиллаа. Энэ үеэр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны “Гүн мэдрэмж” ӨЭМТ-ын дарга Л.Одончимэг “Цогзолмаа сайдын санаачилсан аянд алслагдсан хорооны болон бичиг баримтгүй, эрүүл мэндийн даатгал төлдөггүй гэх мэт иргэд хамрагдлаа. Энэхүү аяны хүрээнд бид шээс, С вирусын гэх мэт шинжилгээ авсан. Иргэдийн хувьд олноороо ирж хамрагдлаа. Учир нь зарим нарийн шинжилгээнүүд нэлээд өндөр үнэтэй байдаг учраас тэр бүр иргэд өгөөд байж чаддаггүй. Энэ удаагийн аянаар бүх төрлийн шинжилгээг иргэдээс үнэ төлбөргүй авсан нь олны талархлыг хүлээсэн. Үр дүнгийн хувьд зөвхөн манай хороон дээр гэхэд урьдчилан сэргийлэх анхан шатны үзлэг, халдварт болон халдварт бус өвчний илрүүллэгийг хийхэд С вирусын халдвартай дөрөв, ходоодны замын өвчинтэй 16 иргэнийг шинээр нээн илрүүлсэн. Тэдгээр иргэдийг дараагийн шатлалын эмнэлэг рүү явуулах, илүү нарийн шинжилгээ өгүүлэх зөвлөгөө өгсөн. Энэ бол аяны хамгийн гол үр дүн байлаа” гэв.

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

kkkk 2018-04-06 124.158.109.62

Ajil aa l hii

Avatar

Зочин 2018-04-06 202.21.127.176

Хэлбэр төдий тэнэглэлээ зогсоогооч. Монголчууд гуйлгачид биш. Хийх ёстой ажлаа хий.

Avatar

hhhh 2018-04-06 64.119.17.1

Их ярьж бага ажил хийдэг хүн дээ.ядаж 19-р хороог цэцэрлэгтэй болгочихдог болоосой ганц цэцэрлэггүй хороо юмсан.

Avatar

Зочин 2018-04-06 182.160.4.116

Эрүүл мэндээс гадна боловсролын үйлчилгээ үзүүлээч

Avatar

Зочин 2018-04-06 66.181.160.7

Хэрэггүй олон дээд сургууль нэртэй юмнуудыг цөөлөөч дээ. 6 сургуулиар зогсохгүй бараг зуун сургуулийн тусгай зөвшөөрлийг хаасбал ард олны ядуурал их л буурна даа.

Avatar

songogch 2018-04-06 112.72.9.26

ugch baigaa yumiig ni avaad l bai. tegeed dahin b** songo. Sarangerel Tsogzolmaa 2 alban tushaalaa ashiglaad bie bieniihee toirogt ulsiin munguur unegui geh neriin dor ajil hiisen boloh gej baigaag teneg songogchid ni oilolgui yah ve. daraagiin udaa Sarangerel uuriinhuu toirgiinhond unegui surgalt yavuulah baihaa. Hahahaha

Avatar

Зочин 2018-04-06 202.70.47.158

Ингэж дальдагнаж байхаа больцгоогоочээ, хэлий болтол ард түмнийг хуурах юм вэ?

Avatar

asfasF 2018-04-06 112.72.14.52

teneg avgai

Avatar

Зочин 2018-04-06 66.181.169.106

Баяр хүргэе. Өмнө нь Гантөмөр гишүүн 8 жил суухдаа харагддаггүй хийдэггүй байсан.

Avatar

хүн 2018-04-06 64.119.17.1

дамбадаржаад клиник сувилал хэн бариж өгсөн бол та мэдэх үү

Avatar

Зочин 2018-04-06 66.181.169.106

Баярлалаа. Эрхэм гишүүн танд ажлын амжилт хүсэн ерөөе.

Avatar

zochin 2018-04-06 202.55.191.130

Toirgiin said um u, ylsiin said um u?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж