Улсын нисэхийн хуулийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Улсын нисэхийн хуулийг дэмжив

Улсын нисэхийн хуулийг дэмжив

УИХ-ын чуулганаар Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, 65,1 хувийн саналаар дэмжив.

Дээрх асуудалтай холбоотой гишүүдийн асуулт хариултыг хүргэж байна.  

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ:

-Алслагдсан орон нутагт ажиллаж үүргээ гүйцэтгэж байгаа агаарын 100 гаруй цэрэгт 600 сая төгрөгийн урамшуулал олгох асуудал шийдэгдэхгүй байгаа гэсэн. Үүнийг тодруулмаар байна. Ми-8 нисдэг тэрэгний удаа дараагийн осол аваарын асуудал байдаг. Гэтэл ослын шинжилгээг дотооддоо хийж чаддаггүй, гадагшаа явуулдаг. 

Ажлын хэсгийн төлөөлөгч:

-Ми-8 осолдсон тохиолдолд Ерөнхий шинжээч, комиссын асуудал бүдэг тусгасан. Тиймээс бид энэ удаад шинээр зохицуулж, сайжруулж байгаа юм. 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:

-Хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий. Арилжааны нислэгийг төлбөрт нислэг гэх мэт нэр усны асуудал яригдах юм байна. Гэхдээ энэ хуульд гамшигтай тэмцэх чиглэлээр ямар заалт оруулсан бэ?

Ажлын хэсгийн төлөөлөгч:

-Хуулийн тусгай үүргийн нислэг гэсэн хэсэг дээр тодорхой заасан учраас эмнэлэг, онцгой байдал гэх мэт захиалагч байгууллагын хүсэлтээр шуурхай үйлчилгээ үзүүлдэг. 

Үүгээр УИХ-ын үдээс өмнөх чуулган өндөрлөж байна. Үдээс хойших чуулганы хуралдаанаар уламжлал ёсоор Ерөнхий сайдын мэдээлэл байгаа. Энэ удаад Ерөнхий сайд “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ- Бүх нийтийн хамралт” сэдвээр УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөх юм.

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж