Эрэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Эрэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн маргааш эхэлнэ

Эрэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн маргааш эхэлнэ

Чөлөөт бөхийн 2018 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн маргааш АНУ-ын Айова хотын 15 мянган хүний суудалтай “Carver-Hawkeye” спортын ордонд эхэлнэ. Энэ удаагийн Дэлхийн цомын “А” хэсэгт АНУ, Япон, Гүрж, Энэтхэг, “В” хэсэгт Монгол, Азербайжан, Куба, Казахстан гэсэн найман улс өрсөлдөнө.

1973 оноос эхтэй Дэлхийн цомын тэмцээнийг анх санаачилсан АНУ эх орондоо 30 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Сүүлийн зургаан жил тахимаа өгөөгүй Ираны шигшээ баг Дэлхийн цомд оролцохоос татгалзсан бол манай хойд хөрш ОХУ-ын шигшээ багт АНУ-ын талаас виз олгоогүй нь нэлээд хэл ам дагуулсан. Ираны оронд Энэтхэг, Оросыг оролж манай улс оролцохоор болсон юм.

Зохион байгуулагч орон олимп, дэлхийн аварга Жордан Барроуз, Кайл Снайдер, дэлхийн аварга Логан Стибер, олимп, ДАШТ-ий медальт Жейден Кокс, Жеймс Грин, Ник Гвяздовски, Томас Гилман, Азербайжанаас олимп, дэлхийн аварга Шариф Шарифов, дэлхийн гурван удаагийн аварга Гажи Алиев, олимп, ДАШТ-ий медальт Жабраил Хасанов, Жамалудин Магомедов, Асланбек Албаров, Кубээс олимп, ДАШТ-ий медальт Ливан Лопес Аскү, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Рейнерис Салас, хүрэл медальт Йовлис Бонне, Алехандро Вальдес Тобьер, Японоос дэлхийн аварга Юки Такахаши, дэд аварга Сосүке Такатани, Энэтхэгээс дэлхийн дэд аварга Амит Кумар, манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаран, Э.Бэхбаяр нарын шилдгүүд Айовад зодоглоно.

Олон шилдэг хүчтэнтэй Гүрж улс АНУ-д дан залуу тамирчдаа илгээж байна. Уулынхан сар хүрэхгүй хугацааны дараа ОХУ-ын Каспийскэд хотод болох ЕАШТ болон аравдугаар сарын 20-28-нд Унгарын нийслэл Будапештэд болох ДАШТ-д гол анхаарлаа хандуулж байгаа тул энэ удаагийн Дэлхийн цомд төдийлөн ач холбогдол өгсөнгүй.

Ингээд эрэгтэйчүүдийн 47 дахь удаагийн Дэлхийн цомд зодоглох найман багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

“А” ХЭСЭГ:
АНУ-ЫН ШИГШЭЭ БАГ
57 кг: Томас Гилман (2017 оны ДАШТ-ий мөнгөн медальт), Фрэнк Перрели
61 кг: Кендрик Мейпл, Жо Колон
65 кг: Логан Стибер (2016 дэлхийн аварга), Жо Макенна (2017 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт)
70 кг: Жеймс Грин (ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт), Фрэнк Молинаро (2016 оны Пан-Америкийн аварга)
74 кг: Жордан Барроуз (“Лондон-2012” олимпийн наадам, 2011, 2013, 2015, 2017 оны дэлхийн аварга), Айзея Мартинез
79 кг: Кайл Дейк (Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгөн медальт), Алекс Дирингер (2013 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт)
86 кг: Дэвид Тейлор (Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн алтан медальт), Бо Аллен
92 кг: Жейден Кокс (“Рио-2016” олимпийн наадам, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт), Хайден Зиллмер
97 кг: Кайл Снайдер (“Рио-2016” олимпийн наадам, 2015, 2017 оны дэлхийн аварга), Кивен Гадсон
125 кг: Ник Гваздовски (2017 оны ДАШТ-ий хүрэл медальт), Дом Брэдли (2016, 2017 оны Пан-Америкийн аварга)

ГҮРЖИЙН ШИГШЭЭ БАГ
57 кг: Теймураз Ванишвили (Өсвөр үе, залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт)
61 кг: Лаша Ломтазе, Георгий Ревазишвили
65 кг: Магомед Сайдови
70 кг: Леван Келехашвили (Өсвөр үеийн ЕАШТ-ий хошой хүрэл медальт)
74 кг: Тарзан Майсуразе (Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга)
79 кг: Тариел Гаприндашвили (2016 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт)
86 кг: Давид Хуцишвили
97 кг: Гиви Матчарашвили (Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, 23 хүртэлх нас болон залуучуудын Европын аварга), Звиади Метревели
125 кг: Георгий Мешвилдишвили (23 хүртэлх насны ЕАШТ-ий мөнгөн медальт)

ЯПОНЫ ШИГШЭЭ БАГ
57 кг: Юки Такахаши (2017 оны дэлхийн болон Азийн аварга)
61 кг: Риния Накамүра (2017 оны 23 хүртэлх насны дэлхийн аварга), Казуя Коянаги (2018 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт)
65 кг: Даичи Такатани (2018 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт), Такүто Отогүро
70 кг: Кейсүке Отогүро (Өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальт), Кирин Киношита
74 кг: Кен Хосака (2014 оны Азийн АШТ-ий хүрэл медальт), Юхи Фүжинами
79 кг: Сосүке Такатани (2014 оны ДАШТ-ий мөнгөн медальт)
86 кг: Шота Шираи (2012 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт), Масао Мацүсака
92 кг: Такаши Ишигүро
97 кг: Такеши Ямагүчи, Таира Сонода
125 кг: Нобүёши Аракида (Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальт), Таики Ямамото (2017 оны Азийн АШТ-ий хүрэл медальт)

ЭНЭТХЭГИЙН ШИГШЭЭ БАГ
57 кг: Амит Кумар (2013 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга)
61 кг: Сандееп Томар (2016 оны Азийн аварга)
65 кг: Шарван (2017 оны залуучуудын Азийн аварга)
70 кг: Арун Кумар
74 кг: Винод Кумар (23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт)
79 кг: Сачин Гири
86 кг: Паван Кумар
92 кг: Деепак Пунья (Залуучуудын Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт)
97 кг: Вики
125 кг: Пушпендер Сингх (2017 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт)

“В” ХЭСЭГ:
МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГ
57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Азийн аварга)
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт)
65 кг: Батчулууны Батмагнай (2014, 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт)
70 кг: Санжаагийн Ганбаяр (Өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт)
74 кг: Ганзоригийн Мандахнаран (ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальт)
79 кг: Гантулгын Идэрхүү (2015 оны Азийн АШТ-ий хүрэл медальт)
86 кг: Оргодолын Үйтүмэн (Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт)
92 кг: Лувсандоржийн Төртогтох (Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт)
97 кг: Өлзийсайханы Батзул (“Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, хүрэл медальт)
125 кг: Нацагсүрэнгийн Золбоо (Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт)

АЗЕРБАЙЖАНЫ ШИГШЭЭ БАГ
57 кг: Георгий Эдишерашвили (2013, 2017 оны Европын аварга)
61 кг: Ахмеднаби Гварзатилов (2016 оны ДАШТ-ий хүрэл медальт)
65 кг: Гажи Алиев (“Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга)
70 кг: Муртазали Муслимов
70 кг: Жошгун Азимов
74 кг: Гажимурад Омаров (23 хүртэлх насны ЕАШТ-ий алт, мөнгөн медальт)
79 кг: Жабраил Хасанов (Олимп, ДАШТ-ий хүрэл медальт, ЕАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт)
86 кг: Александр Гостиев (2016, 2017 оны ЕАШТ-ий мөнгөн медальт)
92 кг: Шариф Шарифов (Олимп, ДАШТ-ий алт, хүрэл медальт), Асланбек Алборов (2017 оны ДАШТ-ий хүрэл медальт)
97 кг: Нурмагомед Гажиев (Залуучуудын дэлхийн болон Европын аварга)
125 кг: Жамаладдин Магомедов (ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт)

КАЗАХСТАНЫ ШИГШЭЭ БАГ
57 кг: Тамирчинд нь виз олгоогүй
61 кг: Расул Калиев (Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, хүрэл медальт)
65 кг: Саятбек Окасов (2009 оны залуучуудын Азийн аварга)
70 кг: Мейржан Аширов (2012 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт)
74 кг: Данияр Кайсанов (2018 оны Азийн АШТ-ий хүрэл медальт), Болат Сакаев (Залуучуудын Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт)
79 кг: Сакен Айтжанов (2010 оны өсвөр үеийн Азийн аварга)
86 кг: Эльхан Асадов
92 кг: Илизхан Чилаев
97 кг: Мамед Ибрагимов (2014 оны Азийн наадмын мөнгөн медальт)
125 кг: Даулет Шабанбай (2014 оны Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт)

КУБЫН ШИГШЭЭ БАГ
57 кг: Рейнери Ортега (23 хүртэлх насны дэлхийн аварга)
61 кг: Йовлес Бонне (ДАШТ-ий хошой хүрэл медальт, Пан Америкийн наадам болон Пан Америкийн аварга)
65 кг: Алехандро Вальдес Тобьер (2017 оны ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн гурван удаагийн аварга)
70 кг: Фраклин Марин Кастильо (Пан Америкийн наадмын мөнгөн медальт, Пан Америкийн хошой аварга)
74 кг: Ливан Лопес Азкүй (“Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт)
79 кг: Йоан Зулуета Моралес
86 кг: Юриески Торребланка (Пан Америкийн хошой аварга)
92 кг: Өрсөлдөгч байхгүй
97 кг: Рейнерис Салас (ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Пан Америкийн дөрвөн удаагийн аварга)
125 кг: Юденни Алапажон Эстевез (Пан Америкийн хошой мөнгөн медальт)

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж