Бишкек хотод Элчин сайдын яам нээнэ | News.MN

Бишкек хотод Элчин сайдын яам нээнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Бишкек хотод Элчин сайдын яам нээнэ

Бишкек хотод Элчин сайдын яам нээнэ

УИХ-ын чуулганаар Бүгд найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийг гишүүдийг 69,2 хувь нь дэмжиж Бишкек хотод Элчин сайдын яам нээхээр тогтов. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-оргил “Эдийн засаг хүнд байгаа ч нөгөө талаас олон мянган жилийн түүх соёлын харилцаатай эсгий туургатан биднийг хараад сууж байгаа шүү. Консулын статусыг өөрчлөөд Элчин сайдын яам болгоё гэж байгаа юм. Наад захын жишээ гэхэд Киргиз улсад 10 гаруй мянган халимаг байна. Хэдийгээр лалтын шашинтай ч өөрсдийгөө Монгол туургатан гэж ярьдаг” гэдгийг тодотгов. Харин Ж.Ганбаатар, О.Батнасан нарын гишүүд Киргиз улсад Элчин сайдын яам нээх нь эдийн засгийн хувьд ашигтай эсэхт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн билээ. Киргик улсад Монгол Улсаас 45 хүн ажиллаж, амьдарч байгаа ч Монгол туургатан гэдэг утгаараа тус улсад Элчин сайдын яам нээх шаардлагатай гэдэг байр суурийг ихэнх гишүүд илэрхийлсэн тул тогтоолын төсөл дэмжигдсэн юм.

Ингээд чуулганы хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудал юм. Уг асуудалтай холбоотой хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулж, хуулийн төслөө хэлэлцэж эхлэв. 

Т.НОМИН

 

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-06 66.181.160.39

Одоо болтол ЭСЯ байхгүй байсан юм уу? Манай дээдэст ер нь мэдрэл алгаа яалт ч үгүй эсгий туургат ард түмэн шүү. Манай оронд ч гэсэн Хиргис овогтнууд Завхан, Ховд, Баянхонгор аймагуудад оршин сууж байна.

Avatar

Зочин 2018-04-06 93.26.122.49

Киргизчүүд тухайн үедээ баржуг монголын газар нутаг, Енисэй мөрөний эх хавиар нутаглаж байсан ба зүүн гар улсын хаан цэвээнравдан хааны хамгаалалтан дор тэднийг одоогийн оршин суугаа нутагт нь шилжүүлэн суулгасан түүхтэй билээ. Сарт халимаг гээ нэрлэдэг боловч тэд 1700 -аад оны дунд үед Зүүн гар улсаас нүүж очсон өөлдүүд Йсыкул нуурын зүүн хойно каракол буюу Хар гол районд оршин
суудаг ард түмэн билээ.

Avatar

Батбагана 2018-04-06 43.242.242.59

Киргизтэй бид түүхийн сэжмээр яалт ч үгүй холбогдоно. Тэнд сарт халимагууд амьдардаг. Харамсалтай нь тэднийүр сад нь халимаг хэлээ мартсан. Саяхан хүртэл ганц нэгэн настай хүмүүс халимагаар ярьдаг байсан. Тэр нутгийг уул нь Оросын эзэн хаанаас монголчууд Преживальскийгээр дамжуулан их хэмжээний алтаар худалдаж авсан юм шүү дээ.

Avatar

Зочин 2018-04-06 202.131.247.58

1000 гаруй иргэн амьдарч байгаа Европын Холбооны томоохон эдийн засаг, Латин Америк руу гарах үүд болсон Испани улсын нийслэл Мадрид хотод гэхэд л ЭСЯ байхгүй байна шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж