Бишкек хотод Элчин сайдын яам нээнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Бишкек хотод Элчин сайдын яам нээнэ

Бишкек хотод Элчин сайдын яам нээнэ

УИХ-ын чуулганаар Бүгд найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийг гишүүдийг 69,2 хувь нь дэмжиж Бишкек хотод Элчин сайдын яам нээхээр тогтов. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-оргил “Эдийн засаг хүнд байгаа ч нөгөө талаас олон мянган жилийн түүх соёлын харилцаатай эсгий туургатан биднийг хараад сууж байгаа шүү. Консулын статусыг өөрчлөөд Элчин сайдын яам болгоё гэж байгаа юм. Наад захын жишээ гэхэд Киргиз улсад 10 гаруй мянган халимаг байна. Хэдийгээр лалтын шашинтай ч өөрсдийгөө Монгол туургатан гэж ярьдаг” гэдгийг тодотгов. Харин Ж.Ганбаатар, О.Батнасан нарын гишүүд Киргиз улсад Элчин сайдын яам нээх нь эдийн засгийн хувьд ашигтай эсэхт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн билээ. Киргик улсад Монгол Улсаас 45 хүн ажиллаж, амьдарч байгаа ч Монгол туургатан гэдэг утгаараа тус улсад Элчин сайдын яам нээх шаардлагатай гэдэг байр суурийг ихэнх гишүүд илэрхийлсэн тул тогтоолын төсөл дэмжигдсэн юм.

Ингээд чуулганы хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудал юм. Уг асуудалтай холбоотой хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулж, хуулийн төслөө хэлэлцэж эхлэв. 

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж