Б.Бат-Эрдэнэ Бөхийн холбооны хууль бус тэргүүн гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Б.Бат-Эрдэнэ Бөхийн холбооны хууль бус тэргүүн гэв

Б.Бат-Эрдэнэ Бөхийн холбооны хууль бус тэргүүн гэв

Монголын Үндэсний бөхийн холбоо (МҮБХ) буюу өнгөрсөн онд ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулж сонгогдсон МҮБХ-ны төлөөлөгчид өнөөдөр “Зууны мэдээ” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Хуралд Монголын Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар, гүйцэтгэх захирал Ц.Төмөрсүх, Цэцдийн зөвлөлийн гишүүн, улсын начин Б.Ганхуяг болон өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир нар оролцсон юм.

Б.БАТ-ЭРДЭНЭ ХУУЛЬ БУС ТАМГА АВСАНД ХАРАМСч БАЙНА

Тэд өнгөрөгч долоо хоногт болсон Монголын Үндэсний бөхийн холбооны наймдугаар “Их Эе” хурал хууль бус гэлээ. Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэр гарч үүнийг ‘Их Эе’ хуралдахаас өмнө гардуулж өгөхийг хүссэн ч маргаан гарсныг та бүхэн мэдэж байгаа. 2003 он болон 2011 онд МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж биш болохыг удаа дараа нотолсон. Иймээс 2017 оны тавдугаар сарын 28-ны өдөр гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулж, тэргүүнээр Л.Чинбатыг сонгосон. Үндэсний бөхийн аварга, өндөр цолтой бөхчүүд оролцсон хурлын үеэр Л.Чинбатад албан ёсны тамга тэмдгийг өгсөн. Гэтэл өчигдөр дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хууль бус тамга авсанд харамсч байна гэсэн юм. Өөрөө хуулийн байгууллагад ажилладаг төрийн түшээ хүн байж шүүхийн гурван шатны шийдвэрийг хүлээн авахгүй байгаад гайхаж байна гэв.  

Мөн өнөөдөр Монголын бөхийн холбоо гэсэн хоёр төрийн бус байгууллага байгаа нь Р.Нямдорж, Д.Данзан нарын олон жил хийж байгаа хууль бус үйлдлийн улмаас болсон гэлээ. Хуралд оролцогчид Монгол түмний бахархал хүчит бөхчүүд ээ, бөхийг дээдлэн хүндэлж шимтэн сонирхогч эрхэм үзэгчиддээ урилага гаргасанаа дурдлаа.

 Энэхүү уриалгад Монголын Үндэсний бөхийн холбооны шинэ удирдлага хоёр зүйлийг онцлон тодотгожээ.

  • Олон жилийн турш залхталаа үргэлжилсэн МҮБХны хэрүүл тэмцлээс салах цаг боллоо. Салахдаа хэн нэгэн хүний тааллаар бус, хэсэг бүлэг хүмүүсийн тархи угаалтаар бус гагцхүү Монгол Улсын хууль ёсыг дээдлэн хүндэтгэж, маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн шат шатны шүүхийн шийдвэрийг сахин биелүүлж, мөрдөн хэрэгжүүлэх нь ёс зүйт, эрх зүйт төрт ёсны гүн хүндэтгэл хэмээн уриалж байна.
  •  Монголын үндэсний бөхийн холбоо гэх төрийн бус байгууллага нэг л байгаа гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Тэр нь Монгол улсын гурван шатны шүүхийн тогтоол шийдвэрээр хуралдсан Монголын үндэсний бөхийн Ээлжит бус Их Эеэс сонгогдсон МҮБХ-ны шинэ удирдлага юм. Эдүүгээ Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын мэдээллийн санд МҮБХ-ны тэргүүн Л.Чинбат гэсэн нэг л мэдээлэл байгаа. Тиймээс МҮБХ-ны шинэ тэргүүнийг дэмжиж, хамтран ажиллахыг нийт бөхчүүд, бөх сонирхогчид болон төр түмэн, хэвлэл мэдээллийнхэндээ уриалж байна гэсэн юм.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж