Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн цахим сантай боллоо

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн цахим сантай боллоо

Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн цахим сантай боллоо

Гэр бүлийн хүчирхийллийн цахим мэдээллийн нэгдсэн сан өнөөдөр /2018.04.06/ албан ёсоор нээлтээ хийлээ. Гэр бүлийн хүчирхийллийн мэдээлэл өмнө нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг, хохирогчоос гарсан өргөдлийн дагуу шалгаж , бүртгэдэг байсан юм. Цахим мэдээллийн сантай болсноор цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухай дуудлага ирсэн тохиолдол бүрийг бүртгэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын мэдээлэл мөн давхар бүртгэгдэх юм байна.

Цагдаагийн байгууллагад жилдээ хагас сая орчим дуудлага мэдээлэл ирдэг. Үүний 30 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл байдаг. Одоогоор нийслэл, дөрвөн аймгийн мэдээллийг цахим санд нэгтгэсэн бөгөөд цаашид 21 аймгийн мэдээллийг нэгтгэх аж. Уг системд хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилдэг бүх хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүд холбогдсон бөгөөд Эрүүл мэндийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2018 оны  тоон мэдээллийг тус санд нэгтгэхээр төлөвлөжээ.

2018 оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 25 мянган орчим иржээ. Гэхдээ өмнөх жилүүдээс гэр бүлийн хүчирхийллийн тоо харьцангуй буурсан  байна.

Т.ОД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж