Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
Эрхэм зочныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын дарга рапорт өгч хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бинали Йылдырым нар их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа ганцаарчилсан уулзалт хийлээ. Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Зочин 2018-04-06 27.123.212.132
Бушуу зайлаасай замын бөглөө!
bold 2018-04-06 49.0.149.72
ene uulzaltaar uls orondoo heregtei shiidver gargaasai amjilt
Зочин 2018-04-06 203.169.49.95
tureguud hugiin ulsdoo ter tusmaa odoogiin zasag n buur hulhi. hudlaa shaaj bgaad oortoo heregtei yuma salgahiig bodohoos oor yum bhgui.