Эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд хулгай хийгээд баригджээ

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд хулгай хийгээд баригджээ

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд хулгай хийгээд баригджээ

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид /2018.04.03/-ны өдөр Дорнод аймгийн төвд бусдын орон гэрт долоон удаагийн үйлдлээр хулгайгаар нэвтэрч иргэдийн эд зүйлсийг хулгайлсан З, Н нарын хэргийг илрүүлэн шалгаж байна.

Тэднийг Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс баривчлан шалгахад өмнө нь ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд болохыг тогтоожээ. Тухайлбал, сэжигтэн З нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтсээс хүчингийн гэмт хэрэгт, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэсгээс танхайн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан аж.

Харин сэжигтэн Н гэгч нь Дундговь аймагт дөрвөн  удаагийн орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдан байцаагдаж байхдаа оргон зайлсан аж. Тэднийг эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүд болохыг Эрүүгийн цагдаагийн тасгаас шалгах явцад тодруулаад байна. Иймд Хэнтий аймаг дах цагдаагийн  газраас иргэдийг гэрээсээ гарахдаа хаалга, цонхоо сайтар түгжсэн эсэхийг шалгаж хөршдөө гэр орноо захиж байхыг анхаарууллаа. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж