“Торгоны зам олон улсын концерт” Бээжин хотноо болно

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

“Торгоны зам олон улсын концерт” Бээжин хотноо болно

“Торгоны зам олон улсын концерт” Бээжин хотноо болно

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн газар болон БНХАУ-ын Засгийн газрын харьяа Хятадын хөгжмийн суваг/china.com.cn/-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулаад тодорхой ажлуудыг хийж эхлүүлээд байгаа билээ. Цаашид олон ажлыг хамтран хийхээр төлөвлөөд байгаагийн эхнийх нь “Торгоны зам олон улсын сонгодог урлагийн тоглолт” юм.

Энэхүү хамтарсан тоглолтонд манай улсаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, М.И. Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны Тэргүүн байр, П.И. Чайковскийн нэрэмжит Олон улсын уралдааны Гранпри шагналт, “BBC Cardiff Singer of the World – 2017” уралдааны тэргүүн байрын шагналт Монгол улсын гавьяат жүжигчин, ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, Чингис хааны одонт дуучин Г.Ариунбаатар, МУГЖ, төгөлдөр хуурч Б.Солонго нар оролцож байна.

Монгол улс, БНХАУ, ОХУ, Казакстан улс зэрэг хөрш орнуудын хамтын ажиллагаа, соёлын солилцоог нэмэгдүүлэх цаашлаад Торгоны замын улс орнуудын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх зорилготой энэхүү тоглолт өнөөдөр буюу 2018 оны 04 сарын 06-ны өдөр Бээжин хотноо зохион байгуулагдах юм.

Цаашид Монгол, Казакстан, ОХУ-д тоглолт маань хийгдэж 4 улсын үзэгчдийн сонорыг мялаах болно.

Дэлхийн сонгодог урлагийн хөгжлийн чиг хандлага, үндэсний онцлог, хэв маягийг таниулж сурталчилж буй авьяас билэгт нийт уран бүтээлчид, тоглолтыг зохион байгуулж байгаа нийт хамтрагч нартаа чин сэтгэлээсээ талархаж, уран бүтээлийн болон ажлын амжилт хүсье.

Эх сурвалж: Соёл, урлагийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж