Нийслэлийн цагдаагийн газарт 17 автомашин гардууллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Нийслэлийн цагдаагийн газарт 17 автомашин гардууллаа

Нийслэлийн цагдаагийн газарт 17 автомашин гардууллаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цагдаагийн албан хаагчдын албаны ажиллах хүч, техник, хэрэгслийг бэхжүүлэх, ажлын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Хьюндай аксент маркийн 17 автомашиныг Нийслэлийн цагдаагийн газарт хүлээлгэн өглөө.

Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж болон зочид төлөөлөгчид, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн удирдлагууд оролцлоо.

Эх сурвалж: ЦЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж