"Хамтын ажиллагааны удирдамж"-ийг батлах ёслолын ажиллагаа боллоо

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

"Хамтын ажиллагааны удирдамж"-ийг батлах ёслолын ажиллагаа боллоо

"Хамтын ажиллагааны удирдамж"-ийг батлах ёслолын ажиллагаа боллоо

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуультай “Хамтын ажиллагааны удирдамж”-ийг батлах ёслолын ажиллагааг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тус албаны хурлын тамхимд зохион байгууллаа.

Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Болдбаатар нар эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын үйл ажиллагааны чиглэлээр Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үр ашигтай хамтран ажиллах талаар харилцан ойлголцож, “Хамтын ажиллагааны удирдамж”-д гарын үсэг зурж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар албаны нийт алба хаагчдад мэдээлэл хүргэж, удирдамжид заасан ажлыг хамтран хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж: ЦЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж