Манай улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт, туршлагыг судлахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Манай улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт, туршлагыг судлахыг хүсч байна

Манай улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт, туршлагыг судлахыг хүсч байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Баба Ахмад Жидаг өнөөдөр (2018.04.05) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Элчин сайд Баба Ахмад Жида ‘Монгол-Нигери улс хооронд дипломат харилцаа тогтоогоод 46 жил болж байна. Нигери улс нь өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарт түшиглэн хөгжиж, газрын тосны экспортод түлхүү анхаарч ирсэн. Харин одоогийн Засгийн газар хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Гэсэн хэдий ч энэ салбарыг хөгжүүлсэн туршлага дутмаг. Тиймээс Монгол Улсаас суралцах зүйл их байна’ гэлээ. Тэрбээр онцлон, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мах, сүүний боловсруулалтын тал дээр туршлага хуваалцаж, Нигери улс руу хүнсний бүтээгдэхүүн экспортлох боломжийг судалж үзэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн юм.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ гардуулан, улмаар хоёр орны хоорондын харилцааг өргөжүүлж хөгжүүлэх, тэр дундаа хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааны чиглэлээ тохирох, харилцан санал солилцох зорилгоор зорин ирсэнд талархлаа илэрхийлээд, салбарын талаар мэдээлэл өглөө.

ХАА-н салбар нь Монгол Улсын эдийн засагт хоёр дахь том байр суурь эзэлдэг, бэлчээрийн мал аж ахуй зонхилсон, ноолууран бүтээгдэхүүнээрээ дэлхийд танигдсан, мах, сүүний боловсруулалтын түвшин сайн гэдгийг онцлоод, Нигери улс нь манай улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт гарсан ололт, туршлагаас хуваалцаж, цаашид харилцан ашигтай хамтран ажиллахад бүрэн боломжтой гэж Дэд сайд Ж.Сауле хэллээ.

Ийнхүү өнөөдрийн уулзалт хоёр орны хамтын ажиллагааны суурийг тавьж, цаашид хоёр орны хөдөө аж ахуйн яам хооронд холбоо харилцаа тогтоох, энэ салбарын мэргэжилтнүүдээ туршлага судлуулах ажилд Элчин сайд Баба Ахмад Жида гүүр болон ажиллахаа цохон тэмдэглэсэн юм.

Эх сурвалж: ХХААХҮЯам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж