Театрынхан шилдэгүүдээ ирэх сард тодруулна

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Театрынхан шилдэгүүдээ ирэх сард тодруулна

Театрынхан шилдэгүүдээ ирэх сард тодруулна

Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза" олон улсын театрын наадам тавдугаар сарын 7-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болохоор товлогджээ.  Энэ жилийн наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтад гадаад, дотоодын нийт 50 гаруй уран бүтээл, 500 гаруй уран бүтээлч оролцжээ. 2018 оны нэгдүгээр сарын 04-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 20-ны өдрүүдэд хот, хөдөөгийн орон нутгийн театр чуулгууд дээр шүүгчдийн бүрэлдэхүүн ажиллаж 26 бүтээлийг шалгаруулаад байна. Наадмын хоёрдугаар шатанд буюу ‘Гэгээн Муза’ алтан цомын төлөө шалгарсан 26 бүтээл драмын жүжиг, дуулалт жүжиг, хүүхдийн жүжиг, нэг хүний жүжгийн төрлүүдэд нэр дэвшин өрсөлдөх юм. Тус шатны шалгаруулалтын тоглолтууд ирэх тавдугаар сарын 07-12-ны өдрүүдэд болох аж.

Тухайлбал, драмын жүжгийн төрөлд “Адууны түүх”, “Жаргаагүй нар” “Би эндээс явахгүй” “Монгол ардын суут”, “Годог хүлээсэн нь”  “Далан худалч” зэрэг бүтээлүүд нэр дэвшжээ. Мөн нэг хүний жүжгийн төрөлд “Labyrinth-Төөрөх хонгил”, “Нохойн хурим”, “Итгэлийг эвдэгч” “Бэрд”, “Цагаан толбо”, “Үг+Үгүй=1”, “Үнэртэнд шунагч”, “Муур байсан ч болоосой”, “Хоёрын дунд” зэрэг жүжгүүд нэр дэвшээд байна.

Тус наадам энэ жил 14 дэх жилдээ зохион байгуулагдах бөгөөд наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт Орхон аймгаас эхэлжээ. Наадмын эхний шалгаруулалтад хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын театрын уран бүтээлчид оролцдог бол үүнээс шалгарсан жүжигчид эцсийн шалгаруулалтад оролцох эрхтэй болдог аж. 

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж