Хятадад дахин 100 тэрбум ам.долларын импортын татвар ноогдуулна гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Хятадад дахин 100 тэрбум ам.долларын импортын татвар ноогдуулна гэв

Хятадад дахин 100 тэрбум ам.долларын импортын татвар ноогдуулна гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд нэмж 100 тэрбум ам.долларын татвар ноогдуулна хэмээн мэдэгдсэн нь АНУ-Хятадын хоорондох худалдааны дайн улам ширүүсч буйг харуулж байна. АНУ үүнээс өмнө  Хятадын 50 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ноогдуулсан байсан юм.

Хятадын Засгийн газар АНУ-ын импортын татвар ноогдуулсан шийдвэрийн хариуд АНУ-ын экспортын 106 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд татвар ноогдуулна гэж мэдэгдсэний дараа АНУ-ын Төрийн департамент дээрх шийдвэрийг гаргасан байна.

АНУ, Хятадын нэг нэгэндээ барьсан хариу арга хэмжээнээс болж өнгөрсөн хэдэн долоо хоногт олон улсын зах зээлд савлагаа үүсч эхэлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт Вашингтон импортын 25 хувийн татвар ноогдуулах Хятадын 1300 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэрлэсэн билээ. АНУ энэ оны эхээр ган болон хөнгөн цагаан бүтээгдэхүүнд импортын татвар ноогдуулахаа мэдэгдсэн нь хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд таагүй нөхцөл байдлын эхлэлийг тавьсан юм. Цагаан ордон импортын татварын талаар авч хэрэгжүүлж буй алхам бол АНУ-ын технологийн компаниудад маш том дарамт болж буй оюуны өмчийн хулгайг таслан зогсоох  арга хэмжээ аваагүйд үзүүлж буй хариу хэмээн мэдэгдсэн.

АНУ-ын импортын татвар ноогдуулах шийдвэрийн хариуд Хятад АНУ-ын эрдэнэ шиш, нисэх онгоцны эд  анги, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг улс төр, эдийн засгийн ач холбогдолтой 106 төрлийн бараа бүтээгдэхүүнд адилхан татвар ноогдуулсан. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт мэдэгдэл гаргахдаа Хятад манай фермерүүд, хөдөө аж ахуйн үйлдвэр эрхлэгчдийг онилж буй нь шударга бус гэсэн юм. Хятад нийт экспортын 18.2 хувийг АНУ руу гаргадаг бөгөөд АНУ Хятадаас нийт 129 тэрбум ам.долларын өртөг бүхий цахилгаан хэрэгсэл худалдаж авдаг байна. 2006-2016 оны хооронд АНУ-д импортолдог Хятадын худалдаа, үйлчилгээ 59.2 хувиар өссөн юм. Гэвч АНУ-ын Хятадтай хийсэн худалдааны алдагдал 347 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж