Зарим замыг хэсэгчлэн хаана

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Зарим замыг хэсэгчлэн хаана

Зарим замыг хэсэгчлэн хаана

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым  өнөөдрөөс /2018.04.06/ эхлэн хоёр хоногийн хугацаанд Монгол улсад төрийн албан ёсны айлчлал хийнэ.

Энэ үеэр Замын цагдаагийн албанаас дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хүртэл  зарим зам гудамж, талбайд хэсэгчилсэн байдлаар  болон богино хугацаанд  хамгаалалт  хийнэ гэж албаныхан хэлж байв.

Айлчлалтай холбоотойгоор өнөөдрийн 08.20 цагийн байдлаар ялангуяа Энхтайвны өргөн чөлөө,Чингисийн өргөн чөлөө,120-н уулзвар, Гурвалжингийн гүүр Төрийн ордны баруун зүүн талын авто замууд ачаалал үүсжээ. Харин Нарны зам, Залуучуудын гудамж, Их тойруугийн замуудад хөдөлгөөний ачаалал харьцангуй сийрэг байгаа тул дээр замуудыг сонгон зорчих боломжтой  хэмээн Замын цагдаагийн албанаас зөвлөж байна. Мөн жолооч та бүхэн “Авто радио 96,3” фм дээр сувгаа тааруулан ачаалалтай байгаа замын хөдөлгөөний талаарх мэдээллийг авах боломжтой юм. 

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж