Н.Учрал Швед Улсын парламентын гишүүнийг хүлээн авч уулзлаа | News.MN

Н.Учрал Швед Улсын парламентын гишүүнийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Н.Учрал Швед Улсын парламентын гишүүнийг хүлээн авч уулзлаа

Н.Учрал Швед Улсын парламентын гишүүнийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Шведийн парламентын бүлгийн дэд дарга Н.Учрал өчигдөр (2018.04.05) Швед Улсын парламентын гишүүн, Гадаад хэргийн сайдын зөвлөх Кент Харштэдийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал Монгол Улс Скандинавын орнуудтай, ялангуяа Швед Улстай боломжит бүхий л салбарт хамтран ажиллах сонирхолтой байдаг. Энэ хүрээнд өндөр, дээд түвшний айлчлал хоёр талын харилцаанд шинэ түлхэц өгнө гэж үзэж байна. Өнгөрөгч онд Бангладешийн нийслэл Дака хотноо зохион байгуулагдсан Олон улсын парламентын холбооны ассамблейн 136 дугаар чуулганы үеэр УИХ-ын дарга М.Энхболд Риксдаг (парламент)-ийн дарга Урбан Олинтэй уулзах үеэрээ Монгол Улсад айлчлахыг урьсан. Тиймэээс айлчлалыг энэ онд багтаан зохион байгуулахад таныг дэмжлэг үзүүлэхийг хүсье гэлээ.

Түүнчлэн байгаль цаг уурын төстэй нөхцөл байдалтай уялдуулан Шведийн эрс тэс уур амьсгалд зохицсон сэргээгдэх эрчим хүч, дулааны хэмнэлт бүхий барилгын стандарт, технологийг Монголд нэвтрүүлэх, Байгалийн баялгийн санг байгуулахад танай улсын хөгжлийн загвараас суралцах сонирхолтой байна гэсэн юм.

Швед Улсын парламентын гишүүн, Гадаад хэргийн сайдын зөвлөх Кент Харштэд Монголын парламентэд Монгол, Шведийн бүлэг ажиллаж байгааг сайшаагаад, Шведийн парламент болох Риксдагт Швед, Монголын бүлэг байгуулахад онцгойлон анхаарахаа илэрхийллээ. Мөн боловсрол, соёл, спорт, байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тухайлбал монгол залуучуудыг сургах, хөдөлмөр эрхэлж, туршлага солилцох боломжоор хангах асуудалд ахиц гаргахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

carlsen 2018-04-06 202.131.225.150

Би заавал Скандиновын аль нэг оронд очиж ажилж амьдрах болно оо.

Avatar

Зочин 2018-04-06 202.131.235.74

Энэ арай л хэтэрнээ. УИХ-д нэр дэвшигчийн насны хязгаарыг өндөрсгөх хэрэгтэй юм байна. Хичнээн ухаантай ч гэсэн олон өөр асуудал байдаг. Бид айлын хүүхэд эрхлүүлэх гэж төрөө байгуулаад байна уу? Яагаад байна?

Avatar

Зочин 2018-04-06 202.70.38.18

Ганц англи хэлтэйгээ уулзуулждээ МАН ка ка ка.

Avatar

zochin 2018-04-06 66.181.181.147

Nysan chavh harvachih vii dee.

Avatar

n 2018-04-06 66.181.190.231

zovlon uzegui bayan ailin bandgar batsan.

Avatar

carlsen 2018-04-06 202.131.225.150

bolowsrolgui bolhooroo chi l zowj bgaan bndaa muu nusan chawk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж