127 дугаар цэцэрлэгийн дулааны системийг бүрэн шинэчилнэ | News.MN

127 дугаар цэцэрлэгийн дулааны системийг бүрэн шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

127 дугаар цэцэрлэгийн дулааны системийг бүрэн шинэчилнэ

127 дугаар цэцэрлэгийн дулааны системийг бүрэн шинэчилнэ

Швейцарийн Холбооны улсын Гадаад харилцааны сайд Игнацио Кассис тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хийх айлчлалынхаа хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 127 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай өчигдөр /04.05/ танилцав. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Монгол дахь Швейцарийн хөгжлийн агентлагийн тэргүүн, Ерөнхий консул Габриелла Спирли, Монгол дахь Швейцарийн хөгжлийн агентлагийн Хөтөлбөр хариуцсан ажилтан Андреас Вэбэр болон бусад албаныхан байлцав. Энэ үеэр холбогдох албаныхан Швейцарийн Хөгжлийн агентлаг, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамтарсан санхүүжилтээр 127 дугаар цэцэрлэгийн дулааны системийг бүрэн шинэчлэх талаар хэлсэн.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хамгийн их ачаалалтай байдаг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нийт 28 сургууль, цэцэрлэгт барилгын дулааны алдагдлыг бууруулах, их засварын ажлыг хийхээр төлөвлөсөн. Энэ ажил маань эхний шатандаа буюу хамгийн анхны цэцэрлэг болох 127 дугаар цэцэрлэгт хэрэгжихээр болсон. Төсөлд хамрагдах цэцэрлэг, сургуулиудыг НЗДТГ-аас хийсэн судалгаанд үндэслэж гаргасан. Хамгийн хүндрэлтэй, асуудал ихтэй сургууль, цэцэрлэг энэ хоёр дүүрэгт байдаг. Төслийн гол зорилго нэгдүгээрт, дулааны алдагдлыг бууруулна. Хоёрдугаарт, барилгын засвар хийх шаардлагатай болсон барилгуудыг сонгон авч засварлахад оршиж байгаа юм. Уурын зуух ашиглан нүүрс түлж утаа ялгаруулдаг цэцэрлэг, сургуулийг сонгон энэхүү төслийг хэрэгжүүлснээр эргээд агаарын бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой. Төслийн нийт зардлын 60 хувийг Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, үлдсэн 40 хувийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санхүүжүүлж байгаа. Төсөл 2018-2021 он хүртэл хэрэгжинэ” гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mgl 2018-04-06 202.179.11.230

arai denduu yumaa, neg muu tsetserlegiin dulaaniig zahiin neg hun yanzaldag bolson sh dee. uur heregtei yumandaa tuslamj avaachee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж