Машиныг "ухаалгаар" ачна | News.MN

Машиныг "ухаалгаар" ачна

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Машиныг "ухаалгаар" ачна

Машиныг "ухаалгаар" ачна

Зогсоол олдохгүйгээс хаа нэгтээ машинаа түр байрлуулаад хоёр хором болоод гараад ирэхэд машин ачигдсан байдаг. Энэ нь нийслэлийн иргэдийн “дайсан” болоод байгаа. Энэ талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас тодрууллаа.


Нийслэлд машин ачдаг хэдэн компани байдаг вэ. Тэдний эрхийг хэрхэн олгодог вэ?

-Нийслэлийн зургаан дүүрэгт замын хөдөлгөөн хааж, дүрэм зөрчсөн машиныг ачиж, тээвэрлэдэг 17 компани байна. Ачилтын компанийг татан буулгаач гэсэн хүсэлт манайд байнга ирдэг. Үүнийг үгүй болгосноор жолооч нарын дүрэм зөрчилт ихэснэ. Жолооч нар дүрэм зөрчихгүй байвал ачилт хийх, ачилтын компани байх шаардлагагүй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчилт зогсохгүй байгаа тул ийм компанийн үйл ажиллагаа ч зогсохгүй байгаа юм. Эрхийг журмын дагуу олгодог.   

-Нийслэлд өдөрт хэдэн машин ачигддаг вэ?

-Харьцангуй бага машин ачдаг. Нийслэлд 550 мянган автомашин бий. Замын ачаалал их байдаг. Замын цагдаа нар замын хөдөлгөөнөө зохицуулахаар ачаалалтай ажилладаг. Ачилтад хүрч ажиллахад хүндрэлтэй байдаг.

-Ачилт хийхэд нэг машинаас хэдэн төгрөг авдаг вэ?

-НИТХ-ын тогтоолоор нэг машинаас 60 мянган төгрөг авдаг. Үүгээр ачилтын компани ажилчдынхаа цалинг өгч, журмын хашааныхаа түрээсийг төлдөг. Өдөрт цөөн машин ачдаг болохоор ачилтын компанийн эдийн засаг хүндэрч эхнээсээ дампурлаg зарлахад тулаад байгаа.

-Замын цагдаагийн тусгай тэмдэглэгээ наасан машин, наалт наагаагүй машиныг ч ачиж байна. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Иргэдийн дунд гардаг маргаантай асуудлын нэг нь энэ. НИТХ-ын тогтоолд наалт наасан машиныг ачна гэсэн  байдаг ч наагаагүй машиныг ачиж болохгүй гэсэн зүйл байдаггүй. Энэ нь бидний санаачлан хийсэн ажил. Энэ асуудлыг 100 хувь өөрсдийн хяналт дор хийхийн тулд смарт хэлбэр рүү шилжүүлж байгаа. Ингэснээр “Е” баримтаа төлсөн эсэхийг хянаж, ачилтын компани хууль бус ачилт хийж байгаа эсэхийг Автозамын хөгжлийн газар, Замын цагдаа, татвар зэрэг газар хянах боломжтой. Ачилтын компани ямар нэгэн зөрчил гаргаж, буруу үйлдэл хийх юм бол эрхийг нь шууд цуцлах тухай тусгасан.

-Смарт хэлбэр рүү шилжсэнээр иргэдэд ямар давуу тал бий болох вэ?

-Бид энэ смарт руу маш богино хугацаанд шилжихээр төлөвлөсөн. Смарт хэлбэрт шилжихээр тухайн ачилтын компани видео бичлэг хийнэ. Тэр бичлэг Замын цагдаад шууд очно. Замын цагдаа видео үзээд зөрчил байвал ачих зөвшөөрөл олгох юм. Хэрэв иргэн машинаа ачуулсандаа гомдолтой байвал видео бичлэгийг мэдээлэл дээр үндэслэн гар утаснаасаа үзэх, хянах боломж бүрдэх юм.

Р.Ренчиндулам

 

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

би би 2018-04-06 202.21.106.167

зөрчилтэй машинийг ачих нь зөв ч ачаасай гэсэн машинаа ачдаггүйд л гол учир байгаа мөн тэр ачаад явж байгаа байдал нь нэг л хорлонтой харагддаг энэ зөрчил гаргасан хүний хөрөнгө яаж ч ачсан яахав гэсэн байдалтай харагддаг

Avatar

Зочин 2018-04-06 66.181.160.7

Ачалт хийхгүй бол бүр гаарч чөлөөтэй зам олдохгүй байж Жолооч нар дэндүү хариуцлагагүй зөвхөн өөрийгөөө бодож зорчих юм.Бусад оронд өндөр торгууль төлдөг ачдаг учраас зам, зогсоолууд чөлөөтэй ашиглагддаг юм билээ.

Avatar

зочин 2018-04-06 203.91.119.102

шал тэнэг жолооч ачигч нар явдаг юм. ачиж байхад нь гарч ирвэл мөнгө аваад буулгадаг ш дээ

Avatar

Zochin 2018-04-06 64.119.18.97

Achilt hiij bgaa jolooch nar n yag hulgaich shig sandraldan guildeed ezniin garch irehees omno n amjuulahgeed,manaid hun bur iim shuurhai turgen ajildag bolch,uls oron maani hogjichgeseen

Avatar

Зочин 2018-04-06 99.203.143.104

Чи АНУ-д яадаг гэж бодож байна?Ачилтын машинууд хөнгөн тэргийг хэдхэн секундэнд ачаад арилж өгнө шүү дээ.Төлбөр,торгууль хоёр нь нийлээд 200$-с доошгүй.Хэрвээ тэд нартай шүүхээр заргалдана гэвэл болно.Гэхдээ тэд нарыг шүүх дээр ялна гэж байхгүй,харин ялагдах юм бол нэмж баахан төлбөр төлнө. Зүгээр л ойр зуур явган явж,боломжийн газар бол нийтийн тээврээр зорчиж байцгаая л даа.

Avatar

Зочин 2018-04-06 99.203.143.104

Ачилтыг улам эрчимжүүлэх хэрэгтэй,торгууль төлбөрийг ч нэмэгдүүлэх хэрэгтэй.Хот дотор хэдхэн алхамын зайд машин унаж гангардаг,тэрийгээ нэр төрийн асуудал гэж томордог гарууд үй түмээрээ байна шүү дээ хөө.Тэгээд ч УБ хотын газар хязгаартай,авто машины зогсоолыг хязгааргүй нэмэгдүүлэх ямар ч боломжгүй.Ойр зуур явган яв,нийтийн тээврээр зорч.

Avatar

зочин 2018-04-06 66.181.166.196

энэ дарганцар сайхан бүлтэрч л чадна, амьдрал дээр бол шал өөр

Avatar

132123 2018-04-06 43.228.129.155

ail bolgon 1 mashin, iluug ni shuud 100% tatvartai bolgooo. Baiguullagiin mashinii toog ch hizgaarlaa. niitiin teevriin marshruutiig oiriin restei bolgoo

Avatar

Ganaa 2018-04-06 112.72.14.202

** indra we.. z**l.. chinii segiig 10 udaa achaad uzehsen.. munguu huwaaj iddeg hulgaich

Avatar

Зочин 2018-04-06 122.201.31.9

Наалт наасан машиныг ачна гэж тодорхой заасаар байхад ийм боловсролгүй, 60 тэрбумын татаасууд зориуд гуйвуулж ,наалт наагаагүй машиныг ачиж болохгүй гэж бас заагаагүй гээд эргүүтээд сууж байна.

Avatar

zochin 2018-04-06 43.228.131.197

zogsooluuda undur tulburtei bolgoochee,tur zahirgaani ajilchid uursduu mashinaa unahaa boliod niitiin teever songovol deerdeh bh shu,ali ch alban gazar gadnaa bituu henii mashin be gevel uursdiinh n mashaan bh jisheetei,eniigee bodlogor n uyad uguuche

Avatar

Зочин 2018-04-06 202.170.72.3

Улам ч олдохоо болиноо цаашдаа энэ зогсох өчүүхэн талбай. Жилд л 50 гаруй мянгаар нэмэгдээд байгаа төмөрнүүдийг яалтай ч билээ.

Avatar

Зочин 2018-04-06

Зогсоол олдохгүйгээс хаа нэгтээ машинаа түр байрлуулаад хоёр хором болоод гараад ирэхэд машин ачигдсан байдаг. Энэ нь нийслэлийн Оркуудын “дайсан” болоод байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж