Туркийн Ерөнхий сайдын айлчлал өнөөдрөөс эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Туркийн Ерөнхий сайдын айлчлал өнөөдрөөс эхэлнэ

Туркийн Ерөнхий сайдын айлчлал өнөөдрөөс эхэлнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар Бүгд найрамдах Турк улсын  Ерөнхий сайд Бинала Йылдырымын Монгол Улсад хийх айлчлал өнөөдөр /2018.04.06/-өөс эхэлж байна.  Айлчлал дөрөвдүгээр сарын  6-8-ны өдрүүдэд үргэлжлэх юм.Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 09.55 цагт угтаж, Чингис хаан хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа албан ёсны хэлэлцээр эхлэх юм.

Туркийн Ерөнхий сайдын айлчлалын хөтөлбөр

  • 09.55 цагт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырымыг албан ёсоор угтах ёслол болно

  • 10.00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырымын нар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

  • 10.05 цагт БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырым ‘Хүндэт зочны дэвтэр’-т гарын үсэг зурна /Баганат танхим/

  • 10.30 цагт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырым нар албан ёсны хэлэлцээ хийнэ /Их жанжин Д.Сүхбаатар танхим/

  • 11.30 цагт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырым нар баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно. /Есөн хөлт туг/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж