10 км гүйгээд, 15 минут тууштай барилдах бөх алга | News.MN

10 км гүйгээд, 15 минут тууштай барилдах бөх алга

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

10 км гүйгээд, 15 минут тууштай барилдах бөх алга

10 км гүйгээд, 15 минут тууштай барилдах бөх алга

Монголын Үндэсний бөхийн холбооны (МҮБХ) наймдугаар “Их Эе”-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн анхдугаар хуралдаан өнгөрөгч лхагва гаригт /2018.04.04/ Бөхийн өргөөнд болсон. Хуралдаанд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 42 нь оролцсон юм. Уг хурлаар МҮБХ-ны дэд тэргүүн болон гүйцэтгэх захирлыг томилохоос гадна, тэргүүлэгчдийг сонгосон.

МҮБХ-ны дэд тэргүүнээр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, улсын заан Ц.Магалжав сонгогдсон. Түүний нэрийг шинэ тэргүүн Б.Бат-Эрдэнэ санал болгож, хуралд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм. Шинэ дүрмээр тэргүүн болон дэд тэргүүн орон тооны бус байхаар заасан. Харин Цэцдийн зөвлөлийн даргаар Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, дархан аварга Г.Өсөхбаярыг томилов. Цэцдийн зөвлөлд улсын арслан Д.Ганхуяг, Д.Азжаргал, гарьд Д.Рагчаа, И.ДОржсамбуу, Ш.Жаргалсайхан, заан Ц.Мягмарсүрэн, харцага Л.Бадарч, Г.Элбэг, Т.Өсөх-Ирээдүй, бөх судлаач Б.Цогтбаатар, бөхийн зүтгэлтэн Ё.Амарбаясгалан, Б.Түмэнбаяр, бөх тайлбарлагч Ц.Батнасан нар багтаж, тэргүүлэгч гишүүн болсон. Холбооны гүйцэтгэх захиралаар улсын заан Б.Сайнбаярыг сонгож, тэргүүлэгчид сонгогдсоноор шинэ бүрэлдэхүүнтэй ажиллахаар боллоо.

Хурлын үеэр бөхчүүдэд тулгардаг олон асуудлыг хэлэлцэж, санал бодлоо хуваалцсан. Тухайлбал, барьц сонгох, зодог шуудагны стандарт, найраа, допинг гэх мэт бөхчүүдийн нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлаар гишүүд саналаа хэлсэн юм.

Цэцдийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд оролцсон зарим бөхийн байр суурийг хүргэе.

ӨНӨӨДӨР 10 КМ ГҮЙЧИХДЭГ БӨХ АЛГА,  15 МИНУТ ТУУШТАЙ БАРИЛДЧИХ БӨХ АЛГА

МҮБХ-ны тэргүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ

  • Бөхчүүдтэй холбоотой олон асуудал гарч ирж байна. Үүнийг бид өөрсдөө л шийдэх ёстой. Бид ирэх хаврын чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын төлөө ажиллана. Ингэхдээ улс, аймаг сумын наадмыг яг нэг өдөр болгох саналыг Цэцдийн зөвлөлийн гишүүдийн олонх нь гаргасан учраас хаврын чуулганд хэлэлцэх асуудлын тоонд оруулахаар шамдан ажиллах юм.

Улсын харцага Н.Батзаяа:

  • Барьц сонгодог асуудлыг болиулах хэрэгтэй. Би хувьдаа үүнийг эсэргүүцдэг хүн. Олигтой ч барилдаан гаргахгүй, тойрч зугтсаар байгаад 15 минутаа дуусгадаг. Ингээд барьц сонгох хэлбэр рүү ороод байна. Бөхчүүд уран барилдаан гаргах бус барьц сонгохын тулд жин их нэмэх болсон. Бөхийн дэвжээн дээр нэг тарган хүн тойрч гүйгээд л, эсвэл эмч дээр очиж цаг аваад л. Бөх сонирхогчид үүнийг хамгийн их шүүмжилж, уйдаж байна. Уран барилдаан үзэх биш бараг унтах шахам л зүйл болсон. Тэгэхээр үүнийг халах хэрэгтэй. Үндэсний бөхөөр барилддаг бөхчүүд чөлөөтийн улсын аваргад оролцохдоо дэвжээн дээр бараг “амиа тавьж” байна. Тууштай таван минут барилдаж чадахаа больсон нь инээдэм биш шүү.

Улсын арслан Д.Азжаргал

  • Өнөөдөр 10 км гүйчихдэг бөх алга. 15 минут тууштай барилдчих бөх алга. Аргацааж байгаад л аз таарвал барьц сонгоё гэсэн бодолтой хүн олон болжээ. Ингэхээр нөгөө идэвхи гаргаж барилдсан бөхчүүд хохироод байгаа юм. Үүнийг анхаарах хэрэгтэй.

Улсын начин С.Багахүү:

  • Найрааны асуудлыг олон хүн ярьж байна. Тэгвэл улс, аймаг, сумын наадмыг нэг өдөр хийдэг болгомоор байгаа юм. Үүнийг таслан зогсоох нэг арга байна. Баахан шагнал гардуулна.  Бөхчүүд ч хэллээ. Улс, аймаг, сумын наадмыг давхцуулах хэрэгтэй. Сумын наадамд очиж барилдах нь сумандаа, аймагт бол аймагтаа, улсад бол улсдаа барилдаг. Ингэвэл найраа багасна. Хүн дээшилж барилдахыг хүснэ үү гэхээс байнга суманд барилдаад байхыг бодохгүй. Дээрээс нь наадмын барилдааны дундуур нэг их удаан завсарладаг. Баахан шагнал гардуулна. Үүнийг зохицуулж өгвөл найраа багасах болов уу.

Улсын харцага Ч.Өвгөнхүү:

  • Шахааны барьц бол луйвар юм. Үүнийг үндэсний бөхийн барилдаанаас бүрмөсөн хасах хэрэгтэй. Миний үед уран барилдаанаар бөхчүүд үзэгчдээ гайхуулдаг байсан. Харин одоо тарганаараа гайхуулдаг болжээ. Таргалахын тулд уураг ууна. Ийм байж болох уу. Тарган хүнээс ямар ч барилдаан гарахгүй нь ойлгомжтой.

Улсын харцага Г.Элбэг:

  • Залуу насандаа би хамгийн том биетэй, хүнд жинтэй бөхийн тоонд багтаж явлаа. Гэтэл одоо надаас бүдүүн бөх байна. Тэд зориуд таргалахын тулд элдвийн л зүйл хэрэглэж байна. Ингэж болмооргүй л байгаа юм.

Улсын заан Д.Баасандорж:

  • Допингийн асуудалд маш нухацтай хандах хэрэгтэй. Өнөөдөр зөвхөн сумын цолтнуудын барилдаанд 512 бөх барилддаг юм байна. Гэтэл тэднээс ганцхан хүнээс шинжилгээ авч байгаа юм. Яг нарийндаа тулбал бүгд л хэрэглэж байгаа. Нэг фитнессийн багш дээр очиж гуйгаад л, хэдэн төгрөг төлөөд л тариа тариулдаг болчихсон. Хор хохирлыг нь мэдэхгүй. Тиймээс үүнд МҮБХ-ны шинэ удирдлагууд болон Цэцдийн зөвлөлийн гишүүд анхаарлаа хандуулаарай.

Гишүүд удаан ярилцаж, санал авсны эцэст бөхийн барилдааны дүрмийг энэ ондоо багтаан өөрчлөхөөр болсон. МҮБХ-ны удирдлагын шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болж, Цэцдийн зөвлөлийн дараагийн хуралдааныг тавдугаар сарын 20-ны өдөр хийхээр болсон.

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

үзэгч 2018-04-06 49.0.147.50

Уучлаарай дор сэтгэгдэл бичихдээ "давах боломж бараг л 99 хувьд нь байхгүй" гэж бичих гэж байгаад алдаа гаргажээ

Avatar

үзэгч 2018-04-06 49.0.147.50

Дөрвийн даваа оноолтоор явдаг нь зөв. Гэхдээ энэ даваанд барилдах 64 бөхийн сүүлийн эрэмбийн 32 бөхийг зөв оноосон тохиолдолд нэг чухал дэвшил гармаар бодогдоод байх юм.
Одоо сумандаа очоод наадам үзэх гэхээр сумын цол авах сонирхолтой нөхдүүдийн жүжиг үзсээр таарах юм. Аймагт ч бас адил. Гол асуудал нь 4-ийн давааны оноолтоор хамгийн бага цолтой бөхчүүдэд давах боломж бараг л 99 хувь болохоор цолны төлөө өрсөлдөөд явагдаад наадмыг утгагүй болгоод байна.
Иймээс дөрвийн давааны сүүлийн эрэмбийн 32 бөхийг цолны эрэмбээр биш чөлөөт сонголтоор /сугалаагаар эрэмбэлэх/ оноолт тааруулбал залуучууд эхлээд сумын, дараа нь аймгийн цол авах гэж наадам утгагүй болгодог явдлаас гарах байх даа.

Avatar

Үзэгч 2018-04-06 124.158.111.72

Ерөөсөө Сэмжиг, Шуудагийг ямар хүний гар орохоор сул чөлөөтэй л болгочих тэгвэл наад бүдүүн бүдүүн бөхчүүд чинь амархан унаад өгнө!!! Тарганаараа өрсөлдөхөө больно өмсөх гээд сайхан мэхнүүд буцаж сэргэнэ. Яг үнэндээ барьц авах гэхээр гар нь орохгүй байхад яаж барилдах юм бээ!!! Дээрээс нь энэ бариу зодог шуудаг өмсдөг МООДыг анх санаачилсан Бат-Эрдэнэ тэргүүн болж л байдаг!!!

Avatar

Зочин 2018-04-06 103.26.193.85

Идэвхи гаргахгүй байгаа арьсан бөмбөлгүүдийг жудо шиг торгоод хасаад байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-04-06 103.26.193.85

Хоёр тал ярилцаж байгаад дахин их хурлаа хийгээд энэ хэрүүлээ эцэслэвэл таарна.

Avatar

Зочин 2018-04-06 202.179.24.126

aigaagui yum bol tuva ,buriad, halimag, uvurmongol,shinjaanii mongolchuudiig Mongol ulsad chuluutei barilduuldag bolgoodoh. busad mongol tuurgatnuudaa harj bayasmaar baina. jalgandaa umhiirsun, ene heden hudulj yadsan tom guzeenuudiig l haraad baih sonirhol alga. tsonhoo neej salhi savir oruul aiin

Avatar

USA 2018-04-06 27.123.212.135

Naadamaas umnu baritsi songoj barildahaa boliulj ugnuu!?

Avatar

Зочин 2018-04-06 59.153.115.226

Гүй нэг л их шударга, бүх нийтийн хэргийг хэлцэж буй түүнд санаа тавьж буй улс. Гэтэл үнэн хэрэг дээрээ Нямдорж нь ч байсан, Чинбат нь ч байсан Бат-Эрдэнэ нь ч байсан ердөө энэ алгын чинээ газартай өргөө гэх тодотголтой байшинд л шүлсээ унагаад байгаа юм шүү дээ. Түүний жилийн орлогоос чамгүй юм олохын тулд төрийн түшээ, тэргүүн баян байсан ч хошуурч байгааг нь хар даа. Ядаж л байшинг нь нураагаад газрыг эргэлтэнд оруулахад хотын төв учир нэлээд хэдэн тэрбумын ашиг харагдаад байгаа хэрэг. Энэ хажуугийн хүмүүс нь эь тэр бүх ажлыг нь гардаж хишиг хүртэгчид. Энэ байгууллагад монгол бөхийн талаар санаа тавигч нэг ч зүтгэлтэн байхгүй. Түүгээр олох мөнгө нь л шүлс гоожуулаад байгаа хэрэг.

Avatar

Суугалаа 2018-04-06 98.144.97.246

Ам авахыг болгиулахгүй бол найраа чинь алга болохгүй. Сугалаа нь дэвшилттэй,шударга.,үнэн хүчийг үзүүлнээ….

Avatar

Шинэчлэл 2018-04-06 98.144.97.246

Хамгийн түрүүнд Бөхийн сахилга бат,үүрэг хариуцлага, торгууль зэргээс эхлэх нь зүйтэй. Хүн зоддог, зодоон хийдэг, хүүхэн хүчинддэг, архиддаг гээд зөндөө булай их байна . Дараа нь тэр барьц сонгодгоос эхлээд шинэчлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-04-06 64.119.20.198

шахааны барьцыг халж барилдах хугацаа тогтоох хэрэгтэй. Хэрэв тогтоосон хугацаанд хэн нэг нь унахгүй бол 2 ууланг нь унасанд тооцно

Avatar

зочин судлаач 2018-04-06 112.72.14.183

бөхөө сайн хөгжүүлье гэвэл цол өгдөгөө болон ам авахийг болиулаад сугалаагаар барилддаг болох хэрэгтэй,,,тэгвэл жинхэнэ хүчтэнүүд л барилддаг болно

Avatar

хжр 2018-04-06 66.181.180.153

чиний судлаач гэж юу байхавингэж догосож байхад

Avatar

Зочин 2018-04-06 103.57.93.188

Монгол бөх сумогоос дор болсон. Дандаа барьц сонгоно ямарч утгагүй.

Avatar

mongolhumun 2018-04-06 122.201.24.181

buhuu delhiid gargamaar bn sumo shig, bas zaaval naadmaar bish tsol olgodog togtson temtseentei boloh geh met sanal sanaachlagatai ajillaasaidaa , Ba avarga tegeh hun bish l dee

Avatar

Зочин 2018-04-06 66.181.180.153

хахаха сумо дэлхийд гарсан гэж бодож бна уу

Avatar

mongolhumun 2018-04-06 122.201.24.181

ihenh sportuud noyodiin zugaa mayagaar uussen, buh ter helberee aldaagui baih yum, naadmiin huuli ch baih shig, TBBiin durmeeree yavmaar,

Avatar

bi 2018-04-06 122.201.24.181

ggggg

Avatar

nuudel 2018-04-06 202.55.191.42

azjargal arslan uuriinhuu tuhai unen ug heljee

Avatar

Зочин 2018-04-06 202.131.225.150

Их зантай, соёлгүй, ёс суртахуунгүй, дүнхүү, юу ч хийдэггүй хэдэн махан бөмбөгийг та нар юуг нь үздэг байна. Эр хүний хамгийн муу муухайг шингээсэн.

Avatar

Зочин 2018-04-06 66.181.180.153

чи энд юугаа хийж яваа юм бэ . Тэр мянганбаярыг бараадаад миссийн тэмцээн үз дээ

Avatar

Зочин 2018-04-06 202.170.94.90

Шахааны барьцыг халж хоёр талаар нь ээлжлээд хав барьцаар хэн нэг нь давтал үргэлжлүүлэн барилдуулаад байх хэрэгтэй. Хэн нэг нь давж л таараа.

Avatar

зочин 2018-04-06 64.119.26.96

Хүүхэд байхад манай бөхчүүд гэж цэмцийсэн сайхан хүмүүс байсан одоо ч гэдэсээ унжуулсан олигтойхон ч алхаж явж чадахаа байсан баацганасан нөхөд л байх юм өөрсддөө шүүмжлэлтэй хандаж байгаад баярлалаа амжилт хүсэе.

Avatar

Зочин 2018-04-06 66.181.176.96

ЦОЛНЫ ЭРЭМБЭЭР АМ АВДАГИЙГ ӨӨРЧЛӨӨД ХЭН ТҮРҮҮЛЖ АВСАНААРАА АМ АВДАГ БОЛГОХ НЬ БАРИЛДААН ГАРГАХАД ХЭРЭГТЭЙ БОЛОВ УУ .ЕР НЬ ЗААВАЛ ҮЗҮҮР ТҮРҮҮ БӨХ ГЭЛТГҮЙ ДАЙЧИН БӨХИЙН, ШАЛМАГ БАРИЛДСАН ЗЭРЭГ НЭМЭЛТ ШАГНАЛУУДЫГ Ч БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ.

Avatar

true 2018-04-06 162.245.253.94

Mash zuv targan buh harsaar zalhaj bna. Uran mehiig uralduuldag bolmoor bna

Avatar

Zochin 2018-04-06 202.179.2.202

Mongol buhiin barildaand shudraga bus baidaliig umnuh udirdlaga tuushtai nevtruulj tuun deer toglolt hiij naadmiin baridaaniig yamarch sonirholgui bolgoson.

Avatar

gonchig 2018-04-06 202.179.31.83

uran hurts barildaanii shagnal bii bolgoh heregtei. undesnii buhiin durmend shinechlel hiih heregtei. amjilt husie.

Avatar

Бөх сонирхогч 2018-04-06 202.21.126.30

Нямдорж, Данзан хоёр минь одоо суурь хүмүүжил, оюуны сайхан потенциаль, нийгэмд олсон нэр хүнд бүх сайн юмаа ашиглаад өөр салбарт ч юмуу ажилд хамтраад үзүүлээд өгөөрэй. Монгол бөхийг ийм түвшинд хүргэчихээд гэм хийчихсэн юм шиг чимээгүй болж болохгүй шүү. Хэн байснаа харуулаарай.

Avatar

jojo 2018-04-06 61.134.99.235

uhsen nohoi otsgor duugaa huraagaad amar jimer amidar. odoo uur salbariin bairiig n avah nuu idej uuj hanalaa shd nymka bol.

Avatar

Lavlaa 2018-04-06 64.119.24.65

Zovkhon mongol khun bish yamar ch undesten barildaj amjiltand khurekh bolomjoor khangakh kheregtei Deerelkhekhgui boorolkhokhgui, durmee baridag shudraga onoolt, shudraga baraildaan khiideg baikh

Avatar

ЗӨВ ЗӨВ 2018-04-06 103.57.95.218

ЗӨВ САЙХАН ЯРЬЦГААЖЭЭ.

Avatar

зочин 2018-04-06 182.160.36.203

бөхийн барилдааны дүрэм нь үндэсний бөхийг сонирхолгүй болгож,мөхөл рүү нь чирээд байна

Avatar

х** 2018-04-06 103.240.241.32

ХАМГИЙН ИХ НАЙРААЧИД ОРСОН БАЙНА, ӨСӨХӨӨ АВАРГА ИРЭХ ЗУН СУМААСАА 3ЖИЛ ДАРААЛАН НАЧИН ТӨРҮҮЛЭХ ГЭЭД АЙМГИЙН ЗААН ОТГОНБААТАР ГЭЖ БӨХИЙГ ЯАЖ4 ДАВУУЛАХ УУ? ГЭЭД ТАКТИК ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БОЛОВСРУУЛААД СУУЖ БАЙНА, ЭНЭ АРИУН ЯВДАЛ УУ

Avatar

зочин 2018-04-06 182.160.36.203

барьц сонгуулдаг буруу,2 талаар нь ээлжилж хав золгуулж болно,барьц сонгохоор азаа хүлээгээд тас зуурчихдаг,ингэж барилдана гэж юу байдаг юм.

Avatar

baagii 2018-04-06 103.26.193.134

odoo l shinetgel hiihgui bol idahgui uzeh hun oldohio bolino do.mongol tuurgatanguudaa ch gesen barilduuldag bolmoor um.japan bur gadnii buh barilduulj baihad manaihan bai shagnalaa bodood mongol tuurgatanguudaa shahaad baina

Avatar

Sonnen 2018-04-06 66.181.185.180

Сайхан санал шүүмжлэлүүд гарч. Засаж сайжруулан монгол бөхийг жинхэнэ спорт үндэсний баялаг болгоорой

Avatar

Бөх сонирхогч 2018-04-06 202.131.225.150

Бөхчүүд маш зөв ярьсан байна. Хурлаа хуалдуулахгүй байснаас бөхчүүдийн санаа бодлыг сонсож чадахгүй байсаар ийм байдалд хүргэжээ.

Avatar

Zochin 2018-04-06 103.229.121.235

Nil shormos bolson,hatsan borts shig bie haatai, hurdan guimhii hodolgoontei uran barildaanch, jinhene Mongol boh uzeh umsan

Avatar

zochin 2018-04-06 66.181.181.147

10 km гүйж чадахгүй байна гэхээр харамсалтай.

Avatar

Зочин 2018-04-06 202.72.242.130

Монгол бөхийг мэргэжлийн түвшинд аваачих хэрэгтэй

Avatar

зочин 2018-04-06 66.181.166.196

яаж ч дүрэм журам өөрчлөөд нэмэргүй дээ, бөх морь хоёр одоо буцалтгүй уруудах шатандаа орсон, одоо ийм балай юмнуудыг хэн сонирхох юм

Avatar

Иргэн 2018-04-06 203.91.118.180

Зөв эхэлж байна амжилт хүсье

Avatar

Зочин 2018-04-06 66.181.188.49

Бөх морь 2 уьгаа алдсан утгагүй юманд цаг зав мөнгө зарах хэрэггүй

Avatar

Зочин 2018-04-06 202.70.38.18

Монгол бөх Америкийн нохой зодоон шиг хуурамч болоод удаж байна. Бүгд найраа хийгээд байгааг нь мэдсээр байж үзээд баясаад л байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж