Монгол регги | News.MN

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

Улаан, шар, ногоон өнгийн хослол, урт ширэлдсэн үс, бөмбөрийн товшилтод гитар, бүрээ эгшиглэн амьдралын сайн сайхныг дуулах нь регги урсгалыг тодорхойлно. Ямайкад төрж, Америкт торниж, улмаар таван тивд түгсэн энэ урсгал Монголд 2004 онд орж ирсэн. Гэвч бид одоо ч энэ урсгалын хүнтэй таарвал гайхсан харцаар хардаг. Регги урсгалын алдартай төлөөлөгч Боб марлиг мэдэхгүй, “No woman, no cry” дууг нь сонсооггүй хүн үгүй биз. “Шинэ нэр” буланд энэ удаа өөрийгөө Боб Марлигийн булшны чулуу гэх JiiJah-г урилаа.  Түүний жинхэнэ нэрийг М.Шижир-Эрдэнэ гэдэг. Энх тайван, сайн сайхныг магтан дуулах регги урсгалыг Монголчууд сайн мэддэг болтол дуулах хүсэлтэй түүнийг Монгол регги хэмээн тодотголоо.

Төгссөн сургуульСУИС-ийн РТМУС, mелевизийн найруулагч мэргэжилтэй

Одоо эрхэлж буй ажил: “Golden gym”-ийн PR менежер


-Монголд регги урсгалаар дуулж буй хэдэн уран бүтээлч байдаг вэ. Та хэзээнээс энэ урсгалаар дуулах болов?

-Монголд 2004 онд энэ урсгал орж ирсэн. Анхны хүн нь Ratabuzz гэж хүн байдаг. Одоогоор идэвхтэй уран бүтээл туурвиж буй дөрвөн хүн бий. Миний хувьд 2008 онд энэ чиглэлийн ах нартайгаа танилцаж, 2010 оноос тайзнаа дуулах болсон.

-Одоогоор хэчнээн дуутай вэ. Үүнээс бусдын сайн мэдэх нь ямар бүтээл байна вэ?

-Одоогоор 15-16 дуу байна. Үүнээс гурвыг клипжүүлсэн. Хамгийн сайн яваа нь “Пиво ууя”. 2016 оны зун Италид болсон фестивальд оролцсон. Энд оролцсоноор Швейцар, Австри, Италийн студитэй хамтран ажиллах саналтай эх орондоо ирсэн. Одоогоор Австрийн студитэй хамран ажиллаж байна.

-Австрийн студитэй хамтран ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Тэднийхээс надад ая өгдөг. Хамгийн эхлээд тэдний нэг аяыг авахад, тэдний зүгээс нэгэн төсөл хэрэгжүүлж байгаагаа хэлээд өөр нэг аянд дуу хийж өгөхийг хүссэн. Ингээд нэг ая дээр 32 орны дуучид өөрсдийн хэлээр дуулсан. Дэлхийн хэмжээний энэ төсөлд оролцсондоо баяртай байдаг.

-Таныг гадуур явж байхад тань хүмүүс хэрхэн хүлээн авч байна вэ. Хэдэн жилийн өмнөхөөс хандлага өөрчлөгдсөн байна уу?

-Анх эвэртэй туулай харсан мэт эргэж хардаг байсан. Одоо гайгүй болсон. Эсвэл би анзаарахаа больсон байх. Гэхдээ өнөөдөр нэг залуу миний үснээс татаж үзэж байна лээ. Биднийг хүмүүс дутуу мэддэг юм байна даа л гэж бодсон.

-Регги үстэй байх халуунд хэцүү байдаг уу. Хэрхэн арчилдаг вэ?

-Халуунд сэрүүн, хүйтэнд дулаан байдаг. Яагаад гэвэл угаасны дараа хатах гэж уддаг. 2-3 хоног болно. Тиймээс зун сэрүүн байдаг. Өвөл бол малгайнаас ч дулаан байдаг.

-Үсээ хэдэн жил ургуулж байна?

-Хүүгээ төрөхөд, 2015 онд үсээ авахуулаад, нэг ой хүрэхэд нь дахин үс хийлгэсэн. Одоогоор гурав дахь жилдээ регги үстэй явж байна гэсэн үг. Хүүгээ төрөхөөс өмнө бол 2012 онд өөрийн төрсөн өдрийн бэлэг болгон регги үс хийлгэж байсан.

-Регги үсийг хэрхэн хийлгэдэг юм бол?

-Их олон янзаар хийдэг. Зарим хүн цавуугаар, зөгийн балаар наадаг, зарим нь ширэлдүүлдэг. Үүний сонгодог нь нэхмэлийн зүүгээр хооронд нь ширэлдүүлэх. Үүнд маш их цаг ордог. Шивээс хийлгэж байгаагаас ч илүү өвддөг. Миний хувьд 57 ширхэг үс хийлгэсэн. Нэгийг нь 40-50 минут суулгаж байсан. Зарим өдөр бүтэн өдөр сууж хийлгэж, зарим өдөр нь хагас сууж, олон өдөр зарцуулсан.

-Заримдаа үснээсээ залхах үе байдаг уу?

-Тийм бодол төрдөггүй. Хуйх нь үсээ даахаа болих хүртэл нь ургуулна.

-Регги урсгал таван тивд түгсэн. Монголын реггийн онцлог нь юу вэ?

-Язгуур хөгжимтэй регги дуу хийвэл их гоё болох юм билээ. Морин хуур дээр туршиж үзсэн. Маш их судалгаа хэрэгтэй юм билээ. Монгол хэл их хатуу сонсогддог болохоор Ямайк акцинттай дөхүү очиж, наалдацтай сонсогддог.

-Боб Мариг шүтээнээ болгосон уу?

-Тийм. Өөрийгөө Боб Марлигийн булшны чулуу гэж хэлдэг.

-Яагаад?

-Ийм учиртай /зүүн гарын шивээс үзүүлэв/. Реггид олон мундгууд бий. Одоо баруун гартаа шивээс хийлгэнэ. Chronixx, Morgan Heritage  зэрэг өөрийн хүндэлж явдаг реггичуудтэйгээ зургаа даруулаад амжсан.

Chronixx-ийн хамт

-Харин уран бүтээлийн нэр тань ямар учиртай вэ?

-Эмээгийн маань өгсөн нэр. Бага байхад эмээ, гэрийнхэн бүгд JiiJah гэж дууддаг байсан.

-Анх регги урсгалаар дуулна гэхэд гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээн авсан бэ?

-Гэрийнхэн ажил, амьдралаа алдахгүй гэвэл өөрөө л мэд гэж байсан. Одоо дуулаад өг гэдэг. Эгчийнхээ төрсөн өдөр дээр очоод “Пиво ууя” гээд дуулалтай биш.

-Гэр бүлийн хүн тань хэр дэмждэг вэ?

-Маш сайн дэмждэг. Миний уран бүтээлийг хамгийн түрүүнд сонсож, шүүмжилдэг. Хамгийн сайн дэмжигч, шүүмжлэгч. Зарим дууг маань шүүмжлээд олон нийтэд түгээж байгаагүй.  Шүүмжлэлээс болоод олон нийтэд түгээгүй 3-4 дуу бий.

Гэр бүлийн хамт

-JiiJah-ийн зорилго?

-“Чингис хаан” анимейшнд дуу чимээний уран бүтээлчээр ажилласан. Цаашид өөрийн мэргэжлээр ажиллана. Мөн үүний хажуугаар уран бүтээлээ орхилгүй туурвина. Саяхан “Гаван гаван” гэдэг дуу цацсан. Одоогоор клип дээр нь ажиллаж байна. Клип нь 2D анимейшнээр гарна. Тавдугаар сарын 15-аас цацагдах байх. Хамтлагтай болоод гаднын томоохон фестивалийн их тайзнаа дуулах зорилго байна.  Монголд регги урсгалыг мэддэггүй хүнгүй болтол дуулахыг хүсдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-06 182.160.33.163

bazaahgyi hereg. taalamjgyi yavdal.

Avatar

Зочин 2018-04-06 182.160.33.163

i don't know why this. this is the music already old.

Avatar

Зочин 2018-04-06 122.201.22.33

ХОЦРОГДСОН УРСГАЛ

Avatar

Зочин 2018-04-06 122.201.21.110

oilgodog neg ni sonsoj demjig oilgoxgui neg olon yum dongosoj bxaar zuger l medkuigere duusaach tebegtex yum

Avatar

Зочин 2018-04-06 124.158.94.88

ЭНХТАЙВАН БАЙЦГААЯ!!!! сайхан үг шүү.

Avatar

Зочин 2018-04-06 66.181.178.124

Регги дуулаад 1 охинд ялагдчих шиг болсон.

Avatar

Uncle 2018-04-06 64.119.18.8

Найздаа Амжилт хүсье

Avatar

zochin 2018-04-06 202.21.106.125

хийж байгаа зүйлдээ тууштай, зорилготой мундаг залуу байна. цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье!

Avatar

zochin 2018-04-06 202.21.106.125

amjilt husii uran buteeld n. nadad lav taalagdlaa. ene shuumjleed bgaa humuus uursduu yu ch hj buteedeggui , computeriin tsaanaas l tom dugarahiimdaa chaavaas.

Avatar

zochin 2018-04-06 202.21.106.125

amarhan janr gej yamarch hugjmiin ursgald bdaggui yum. salaalj muchirluh bolomjgui gedeg ug chini bur ch ineedtei sanagdlaa.enr ursgal dotroo oh olon ursgaltai.yu ch medehgui bj medemhiireh orkuud ih yumaa.

Avatar

Зочин 2018-04-06 43.228.129.247

olon notoor duuldag zohioliin duugaa sonsotsgoo haha

Avatar

Зочин 2018-04-06 64.119.21.191

Medrel orkuud ih bainaa

Avatar

Зочин 2018-04-06 122.201.22.33

ЦААШАА САЛААЛЖ МӨЧИРЛӨХ БОЛОМЖГҮЙ ХЭВШМЭЛ , МАШ ЦӨӨХӨН НОТООР ДУУЛДАГ . АМАР ХЯЛБАР , ХӨГЖИЖ ДЭЭШИЛДЭГГҮЙ АВЬЯАС ЧАДВАР МУУТАЙ ХАЛУУН ОРНЫ ЗАЛХУУ ХҮМҮҮСИЙН , ЗУНГААРАЛДСАН БОЛХИ АМАРХАН ЖАНР

Avatar

sonnen 2018-04-06 66.181.185.180

эсгийрсэн үс гэж монголоор нэрлэвэл зүгээр байхаа. Энэ үсний хэв маягыг

Avatar

Bolor 2018-04-06 175.223.27.46

SHIREN UST

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж