Б.Энхбаяр: Цагаан захтнууд ял завших боломжгүй болно | News.MN

Б.Энхбаяр: Цагаан захтнууд ял завших боломжгүй болно

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Б.Энхбаяр: Цагаан захтнууд ял завших боломжгүй болно

Б.Энхбаяр: Цагаан захтнууд ял завших боломжгүй болно

Монгол Улс Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хуулиа боловсронгуй болгож байна уу гэдэг асуудлыг хөндөж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай ярилцлаа.


-УИХ 2013 онд Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /ФАТФ/-аас өгсөн зөвлөмжийн хүрээнд Мөнгө угаах терроризмтой тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталж байсан. Гэтэл өнгөрсөн жил дахиад сайжруулах даалгавар өгсөн. Хэрэв зөвлөмжийг дагахгүй бол саарал жагсаалтад оруулна. Мөнгө угаах гэмт хэрэг гэж юуг хэлээд байна вэ?

Эрүүгийн хуулийг шинэчлэн батлахаас өмнө цагаан захтнуудын буюу авлига, албан тушаалын гэмт хэрэг дээр л мөнгө угаах гэмт хэргийг ярьдаг байсан. Гадаад болон дотоод дахь сүлжээгээ ашиглан хууль бус мөнгийг хууль ёсны болгох үйл ажиллагааг мөнгө угаах гэмт хэрэгт багтаадаг байсан юм.

Харин ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн дагуу УИХ Эрүүгийн хуулийг шинэчлэн батлахдаа мөнгө угаах гэмт хэргийн хүрээг өргөжүүлж, аливаа гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлого, эд хөрөнгө, үр шимийг хууль ёсны болгож зүсийг хувиргах, хууль бус гэдгийг мэдсээр байж бусдад зарж борлуулах, бусдад шилжүүлэх үйл ажиллагааг мөнгө угаах гэмт хэрэгт тооцно гэдгийг тодорхойлж өгсөн. Нэг ёсны энэ төрлийн хэрэг үйлдсэн бол иргэнээсээ эхлээд албан тушаалтан хуулийн хариуцлага хүлээдэг байхаар зохицуулалтыг өргөжүүлж өгсөн. Ингэж хүрээг өргөтгөснөөр өмнө нь мөнгө угаах гэмт хэргийн заалтын хийдлээр хуулийн хариуцлагаас мултарч байсан үйлдлүүд боломжгүй болсон. Жижиг хулгайгаас эхлээд том хулгай мөнгө угаах гэмт хэргийг хязгаарлах хуулийн цоорхойгоор гарах боломжгүй болсон гэж ойлгох хэрэгтэй.

ФАТФ-аас удаа дараа хууль эрх зүйн орчин хангалтгүй байна гэж дүгнэснийг бид ч хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд мөнгө угаах гэдэг зүйл ангиар шалгагдсан, шийтгэгдсэн хэргийн тоо маш хангалтгүй. Хоёрхон хэрэг шүүхээр орсон ч хангалттай ял шийтгэл аваагүй.

-Ямар хэргүүд билээ, тодруулж өгөөч. Хууль эрх зүйн орчин хангалтгүй байснаас уу, эсвэл шүүх дээр хэргийг таслахдаа бага ял оноов уу?

-Нэг нь МИАТ, нөгөө нь Иргэний нисэхийн хэрэг. Өмнөх УИХ хоёр ч удаа Эрүүгийн хуулийн мөнгө угаах гэмт хэргийн зүйл заалтанд өөрчлөлт хийсэн байдаг. Энэ бол хардаж болохуйц ноцтой асуудал.

-Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулснаар “Эрдэнэт”-ийн хэрэг, оффшортой холбоотой асуудлууд мөнгө угаах гэмт хэрэгт хамаарах нь гэж ойлгож болох уу. Ер нь энэ төрлийн хэрэгтэй зөвхөн хуулиар тэмцээд үр дүнд хүрдэг юм уу?

-Жижиг гарын хулгайчид Монгол Улсын иргэний халааснаас түрийвчтэй мөнгө, утас хулгайлаад зүсийг нь хувиргадаг бол цагаан захтнуудын хэрэг гэж нэрлэгддэг том гарын хулгайчид мөнгө угаах гэмт хэргийг гадаадын банк, хувь хүмүүстэй хамтарч зүсийг хувиргах ажлыг хийдэг. Тэр утгаараа ганцхан хуулийн зохицуулалтыг сайжруулснаар биш гадаад улс орны ижил төрлийн байгууллагатай нягт хамтын ажиллагаа байгуулах замаар эрх зүйн болон эрүүгийн эрх зүйн салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээрийг өргөтгөх замаар тэмцэж байж үр дүнгээ өгнө гэдэг нь ойлгомжтой болсон. Энэ төрлийн ажлууд ч хийгдэж байгаа. Жишээлбэл, УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа Хонгконг, Макаод айлчилж нэлээд хүчин чармайлт гаргасны үр дүнд Хонгконгтой эрүүгийн эрх зүйн чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр хийсэн юм. Саяхан хэлэлцээрийг баталлаа. Удахгүй Макаотой хамтран ажиллах хэлэлцээр зурна. Манайхны гол мөнгө эргэлдүүлдэг оффшор бүс гэх утгаар энэ төрлийн гэмт хэргийг илрүүлж, нотолж, хуулийн цээрлэл үзүүлэхэд ихэд тустай бодитой ажил болсон.

Саяны асуусан тохиолдлуудын тухайд гадаад улсуудад, өндөр нууцлалтай, хамгаалалтай арилжааны банк, санхүүгийн байгууллагад болж байгаа учраас тусгай арга хэрэгслээр тэмцэж байж, гэмт хэргийг илрүүлэх, нотлох, эргээд шүүхийн өмнө цээрлэл үзүүлэх боломж нөхцөл бүрдэнэ. Тухайлбал, “Эрдэнэт”-ийн асуудалтай холбоотойгоор маш олон халхавч компаниудыг хувь хүн өөр этгээдүүдийн нэр дээр байгуулдаг. Түүнийгээ шилжүүлдэг, зээл авдаг, зүсийг нь хувиргадаг үйлдлүүд яригдаж, нотлогдсон.

Нөгөө талаас хууль хяналтын байгууллагууд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд энэ хэргийг авч үзэхэд хууль эрх зүйн орчин дээр дээр асуудал байгаа нь илэрсэн. Жишээлбэл, эцсийн өмчлөгч гэдэгт хэнийг тооцох вэ гэдэг асуудал байгаа. Ялангуяа маш олон удаагийн үйлдлээр зүсийг нь хувиргасан, олон дахин дамжуулж шилжүүлж байгаа ийм үйлдлүүдэд Мөнгө угаах терроризмтой тэмцэх тухай хуульд оруулж байгаа зарчмын өөрчлөлт нь тухайн хууль бус хөрөнгийг эсвэл сэжигтэй гүйлгээнд явж байгаа хуулийн этгээд, давамгай хувьцаа эзэмшигч, эсвэл үүсгэн байгуулагчийг нэгдүгээрт тооцно. Хэрэв тэр этгээд олдохгүй буюу эсвэл энэ надад хамаагүй, эсвэл би мэдээгүй гэх мэтчлэнгээр янз бүрээр ярьж болно. Өөрөөсөө бултуулах, зайлуулах өөр хүнтэй холбох гэх мэт. Энэ тохиолдолд тухайн хуулийн этгээдийг удирдаж байгаа гүйцэтгэх удирдлагыг эцсийн өмчлөгчид тооцно гэдгийг энэ хуулийн өөрчлөлтөөр нэг мөр хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээд ямарваа нэгэн байдлаар сэжигтэй болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн бол тэнд оролцсон хүмүүсийг ямар дарааллаар хэнийг нь тооцох вэ гэдгийг хэлж өгч байгаагаараа маш олон талын ач холбогдолтой.

Сүүлийн хэдэн жилийн туршид гарч байгаа тэрбумаар, их наядаар яригддаг болсон авлига албан тушаал, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбогдсон гэмт хэргийг өөрөөсөө холдуулах, эсвэл хэн нь мэдэхгүй балчир хүүхэд рүү түлхэх байдлаар хариуцлагаас мултрах оролдлого нэлээн хийгддэг. Энэ бүх боломжийг хааж өгч байгаа. Цаашдаа энэ төрлийн гэмт хэрэг илэрч шалгагдаж байгаа асуудал дээр энэ хэргийг зохион байгуулж санаатай болон санаандгүйгээр удирдаж байгаа далд эзэн ч хуулийн хариуцлага хүлээхээр зохицуулалтыг нарийвчлан тусгасан. 

-ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн дагуу Мөнгө угаах терроризмтой тэмцэх тухай хуульд өөр ямар өөрчлөлтийг тусгаж байна вэ?

– ФАТФ-аас сэжигтэй гүйлгээ, сэжигтэй борлуулалтын талаар санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэл өгөх үүрэг бүхий этгээдүүдийн хүрээ хязгаар хангалтгүй байна гэж үзсэн. Энэ нь зөвхөн банк, санхүүгийн байгууллагаар хязгаарлаж болохгүй, хуулийн зөвлөх, нотариатч, алт мөнгөний худалдаа хийдэг, борлуулдаг хүмүүсийг мэдээлэх үүрэг бүхий этгээдийн тоонд оруулах ёстой гэдэг шаардлага тавьсан. Энэ шаардлагыг хуулийн төсөлд тусгасан.

-Терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа үндэстэн дамнаж явагдаж байна гэдэг. Энэ чиглэлээр манайд зөвлөмж өгөгдсөн үү?

-Үй олноор хөнөөх зэвсэг гэдэгт ямар төрлийн аюултай зэвсгийг ойлгох вэ, энийг тээвэрлэх дамжуулах, гэрээ хэлцэл хийх татагдан орох хүмүүсийг ямар байдлаар тогтоох вэ гэдэг асуудал энэ хуульд нэмж зохицуулагдаж байгаа. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргаж байгаа үй олноор хөнөөх зэвсэг хийхтэй тэмцэх тогтоолыг Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд заавал сахин биелүүлэх тэр үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой заалтыг хууль тогтоомждоо нэмж өгч байгаа. Энүүгээрээ энэ хууль батлагдсан тохиолдолд Монгол Улс НҮБ, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, энэ төрлийн хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ хуулиараа дамжуулан баталгаажуулах болж байгаагаараа ач холбогдолтой.

-ФАТФ-аас тавьсан зөвлөмж бүрийг хуульдаа тусгах үүрэгтэй юу?

-Олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагаас Монгол Улсыг олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг үүрэг болгосон. Хэрэв ФАТФ-аас тавьсан зөвлөмжийг биелүүлэхгүй бол хар болон саарал жагсаалтад оруулж хязгаар тавина. Ийм учраас тус байгууллагаас тавьж байгаа зөвлөмжийг өөрийн хууль тогтоомж, онцлогтой уялдуулж тусгах л шаардлагатай.

-ФАТФ Монгол Улсыг эрчимтэй хяналтад оруулсан гэсэн. Энэ нь юу гэсэн утгатай юм бэ?

-Өнгөрсөн оны долдугаар сард Шри Ланк улсын Коломбо хотод Мөнгө угаах терроризмтой тэмцэх байгууллагын Ази Номхон далайн бүсийн хуралдаан болсон. Энэ хуралдаанд Монгол Улсын ээлжит тайланг сонсч, дүгнэлт өгч, эрчимтэй хяналтад оруулсан байдаг юм. Эрчимтэй хяналтад байх хугацаандаа ямар ажлуудыг хийх ёстой вэ гэдгээ зөвлөмжөөр өгсөн. Энэ зөвлөмжийн хүрээнд хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах үүрэг хүлээсэн. УИХ, Засгийн газар, Монголбанк бусад байгууллага түүнийг нь хэрэгжүүлнэ.

-Хар жагсаалтад өнөөдөр хэдэн орон байна вэ. Ямар хориг тавигддаг юм бэ?

-Иран, БНАСАУ гэсэн хоёр орон байдаг. Эдгээр улсад санхүү, улс төр, эдийн засгийн ямар хориг арга хэмжээг олон улсын байгууллагаас авч хэрэгжүүлдэг вэ гэдгийг хэн хүнгүй мэднэ.  Манай улс тэр төвшинд хүртлээ асуудал хүндэрсэн орны тоонд орохгүй, орох ч ёсгүй, тийм үндэслэл ч байхгүй.

-Саарал жагсаалтад оруулбал эдийн засгийн хувьд ямар сөрөг үр дагавар дагуулах вэ?

Саарал жагсаалтад оруулна гэдэг бол манай улсын арилжааны банкууд, иргэдээс хийж байгаа гадаад гүйлгээн дээр хязгаарлалт тавигдана гэсэн үг.  Гадаад улс руу болон гадаад улсаас төлбөр тооцоогоо арилжааны банкаар дамжуулж хийх боломжгүй болно гэдэг нь эдийн засгийн хувьд хилээ хааж байгаагаас ялгаагүй үр дагавартай хор уршиг дагуулна. Бүхэлдээ банкны санхүүгийн систем зогсоно гэсэн үг.

-Мөнгө угаах терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ баталдаг л байгаа даа?

-УИХ-ын намрын чуулганы хугацаанд Засгийн газраас холбогдох хуулийн төслийг өргөн барьсан. УИХ хуулийн төсөлд ач холбогдол өгч Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн.  Хаврын чуулганаар багтаан хуулийн төслийг батална гэдэгт итгэлтэй байна.

Г.ДАРЬ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Fff 2018-04-05 202.21.106.149

Насанд хүрээгүй хүүхдийнхээ нэр дээр эд хөрөнгө шилжүүлж байгаа улсын мөнгө идэгчидийг тэр хүүхдийн эцэг эхтэй нь хариуцлага тооцох хууль байдаг болгооч

Avatar

Зочин 2018-04-05 66.181.176.83

Бямбацогт бол худлаа рекламдахгүй ажлаа харин ч чамбай хийж байсан сайд шүү. Нэг жилийн хугацаанд Эрүүгийин хууль тогтоомж болоод салбараа нэлээд сай цэгцэлсэн. Тэмүүжингийн балгас болгосон эмнэлгийг нээж,эрэмбэ нь алдагдсан цагдааг цэгцэлж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг амь оруулж сайн зүтгэсэн гэж боддог

Avatar

Гэнэн юм уу тэнэг юм уу эсвэл биднийг тийм гэж боддог юм уу 2018-04-05 202.72.245.203

ӨӨРИЙГЭЭ ЯЛД УНАГАХ ХУУЛЬ ХИЙХ ҮҮ? ЁСТОЙ ГОНЖ БАЙЛГҮЙ

Avatar

Бид хуулиас дээгүүр 2018-04-05 103.229.120.107

Цагаан захтнууд гэж улс төрчдийг хэлж байгаа бол "ёстой ял завшуулахгүй байж харагдаач" гэх байна. Би улс төрч хүн. Та нар үнэхээр намайг ял завшуулахгүй болгочихвол би улс төрөөсөө гарна. Гэхдээ би ганцаараа биш, манай, танай намаар над шиг хүмүүс зөндөө байгаа юм чинь. Энэ залуу ч өөрөө бас … Тэгэхээр энэ залуу мань мэттэй уулзахаараа "тоглосон юм аа" гээд инээнэ. Харин ТВ, сонингийн ярилцлага энэ тэр бол өөр шүү дээ. Энэ ард түмэн хуулийг "өөрсдөд нь зориулж гаргадаг, бид бол хуулиас дээгүүр оршдог хүмүүс болохыг хэзээ ойлгох улс вэ, бүү мэд." Эсвэл бас бидэнтэй барьцах санаатай даг шүү.

Avatar

Бид хуулиас дээгүүр 2018-04-05 103.229.120.107

Цагаан захтнууд гэж улс төрчдийг хэлж байгаа бол "ёстой ял завшуулахгүй байж харагдаач" гэх байна. Би улс төрч хүн. Та нар үнэхээр намайг ялзавшуулахгүй болгочихвол би улс төрөөсөө гарна. Гэхдээ би ганцаараа биш, манай, танай намаар над шиг хүмүүс зөндөө байгаа юм чинь. Энэ залуу ч өөрөө бас … Тэгэхээр энэ залуу мань мэттэй уулзахаараа "тоглосон юм аа" гээд инээнэ. Харин ТВ, сонингийн ярилцлага энэ тэр бол өөр шүү дээ. Энэ ард түмэн хуулийг "өөрсдөд нь зориулж гаргадаг, бид бол хуулиас дээгүүр оршдог хүмүүс болохыг хэзээ ойлгох улс вэ, бүү мэд." Эсвэл бас бидэнтэй барьцах санаатай даг шүү.

Avatar

test 2018-04-05 188.166.25.25

sn

Avatar

Зочин 2018-04-05 66.87.138.36

Nuguu number 1 iiin Tuluu jagsdag baagii mun bizdee

Avatar

Зочин 2018-04-05 103.9.90.53

Бямбацогт ч бага хугацаанд овоо юм асжуулсан даа. манай салбарыг нэг цэгцэлж янзалж эхэлж байтал дахиад л өнөөх ирчихсэн. бүх юм байхь байдгаараа

Avatar

Зочин 2018-04-05 202.21.126.30

Харин ч санасныг бодоход Бямбацогт, Энхбаяр хоёр ажил аваад хурдан ажилдаа дадсан. Энхбаяр ер нь овоо болоод байгаа. Хамгийн гол нь АН-ын улс төрчид шиг энэ суудлаа ашиглаад улсаас юу хусах вэ гэж нүх сүв луйвар хайж /Х.Тэмүүжин харин тэгээгүй/гүйх биш яаж энэ замбараагүй явдлыг жаахан ч гэсэн эмх цэгцэнд нь оруулах вэ гэж зүтгэж байгаа нь чухал юм.

Avatar

Зочин 2018-04-05 182.160.38.93

ih heregtei huuli batlagdah ni ee.zuvhun garin useg zursan huntei ni bish udirdlagatai ni bas hariutslaga tootsoh ni.hurdan batlagdaasai.

Avatar

Гишүүнчлэл 2018-04-05 66.181.165.27

Зөв. Одоо АН-ын цагаан захтнуудыг хуу барьж [Хориотой Үг] хийх хэрэгтэй. 20 онд ард түмэн сонголтоо хийнэ тэр цагт та нарын толгойг нь илсэн өөрийн чинь цагаан захтнуудыг АН хуу хамж [Хориотой Үг] хийнэ. Аягүйтвэл өөрөө ч хамагдаж магадгүй л байх. Намчлаад байвал ийм л үр дүн ирнэ дээ.

Avatar

zochin 2018-04-05 64.119.22.147

Лyйварчдаар дүүрсэн төр,засаг,их хурал болжээдээ энэ хүмүүсийн яриагаар бол яандаа2.Сангийн сайд газрыг баялагтай нь зарсан л гэнэ,УИХ гишүүн хүчингийн хэрэгтэнч гэх шиг муу муухай болгон бүрдцэн хэцүү үнэмшмээргүй

Avatar

ЗОЧИН 2018-04-05 64.119.26.127

ДЭЭДЭХ НЬ НЯМДОРЖ , ДООДОХ НЬ ЭНЭ НӨХӨР БАЙСАН ЦАГТ МӨНГӨ УГААДАГУУДАД ХУУЛИЙН ӨМНӨ ЦЭЭРЛЭЛ ХҮЛЭЭЛГЭНЭ ГЭДЭГ ЮУ Л БОЛ . ЭНЭ БИД ХОЁР ХУРАЛД СУУНА , ТУРШЛАГА СУУЖ ДАДЛАГАЖИНА ГЭЖ ГАДААДААР ХЭСДЭГЭЭ АМЖУУЛАН ГҮЙЦЭЭЖ ЗАВГҮЙ БАЙДАГ ДЭД САЙД НЭГ Л .

Avatar

хуульч 2018-04-05 112.72.14.212

харин ч цээрлэл хүлээлгэх байх гэж найддаг шүү???

Avatar

иргэд 2018-04-05

Монгол улсад хамаг л болохгүй бүтэхгүй юмыг хийдэг санаачилдаг газар бол улс төрийн намууд,наад захын жишээ-намын харьяалал нэрээр төрийн албаны мэрэгшсэн ажилтануудыг халаж сольж үймүүлэн ажил унагаадаг,хуулийг өөрсддөө зориулаж засдаг,хуулийг завхаруулдаг,ял завшдаг бүх л муу муухай юм намтай л холбоотой,намыг байхгүй болгосон_намыг эрүүлжүүлэж цэвэршүүлсэн цагт л хууль хэрэгжиж улс орон хөгжинө.

Avatar

зочин 2018-04-05 66.181.160.94

Төрийн сайдын үг хэл нь хүртэл шал болхи болжээ . Яаж ажлаа хийдэг юм болдоо .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж